• Өнөөдөр 2025-04-23

Усанд осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайж байна

2021-07-14,   471

2021 оны долдугаар сарын 9-14-ний өдрүүдэд усны ослоор 13 хүн амиа алджээ.
 
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг буюу нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
 
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 14-нд Сэлэнгэ мөрний эх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Хэрлэн, Барх, Балж, баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Хангай нурууны арын Чулуут мөн Хэрлэн, Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-80 см нэмэгдэж, Хараа, Ерөө, Онон,Туул, Сөгнөгөр, Хүдэр, Халх зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см давсан байна. 
 
Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг даван хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэнэ.
 
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Усанд осолдсон байж болзошгүй гурван иргэнийг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188