• Өнөөдөр 2025-04-23

Ш.Энхийн-Од Rutgers University их сургуулиас тэтгэлгийн санал авсан анхны Ази тоглогч боллоо

2021-07-14,   489

       Ш.Энхийн-Од Коллежийн нэгдүгээр дивизионы шилдэг бүсийн сургуулиас (Rutgers University) тэтгэлгийн санал хүлээн авсан анхны Ази, Монгол тоглогч боллоо. 

Тэрбээр МУГТ Ц.Шаравжамцын хүү бөгөөд NBA дэлхийд гарч  тоглох  зорилготой өдгөө АНУ-д суралцаж, хажуугаар нь  бэлтгэл хийж байгаа билээ.

Мөн долдугаар сарын 3-ны өдөр Ш.Энхийн-Одын "Midwest" баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн "Strive For Greatness" багтай тоглож, 99-97 гэсэн харьцаатай ялалт байгуулсан юм.

Уг тоглолт Леброн Жэймсийн сурч байсан Акрон хотын  ахлах сургуулийн зааланд болж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжжээ.

                                                                                 

Н.АРИУНСАЙХАН

 


Ш.Энхийн-Од Rutgers University их сургуулиас тэтгэлгийн санал авсан анхны Ази тоглогч боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188