• Өнөөдөр 2025-04-23

10-аас доош оноотой 481734 жолоочийн оноог сэргээжээ

2021-07-12,   573

      "Өршөөл үзүүлэх тухай" хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс зөрчлийн оноо сэргээсэн талаар мэдээлжээ.
 
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны сангийн 526939 жолоочийн мэдээллээс оноо хасагдаагүй буюу 10 оноотой 45205 жолоочийн мэдээллийг үлдээж, 10-аас доош оноотой 481734 жолоочийн мэдээллийг ялгасан байна.
 
Ингэхдээ 5763 жолоочийн 10, 7953 жолоочийн ес, 11988 жолоочийн найм, 18.233 жолоочийн долоо, 26075 жолоочийн зургаа, 45.449 жолоочийн тав, 36113 жолоочийн дөрөв, 55240 жолоочийн гурав, 113635 жолоочийн хоёр, мөн 161285 жолоочийн нэг оноог тус тус сэргээжээ.

10-аас доош оноотой 481734 жолоочийн оноог сэргээжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188