• Өнөөдөр 2025-04-23

Нийт 11 аймгийн 101 сум хөл хориотой байна

2021-07-12,   422

      Баяр наадмын амралтын өдрүүдэд 13 аймгийн 101 сум зорчих хөдөлгөөнөө нээсэн.
 
Харин 11 аймгийн 101 суманд хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Тухайлбал, Дорноговь, Өмнговь зэрэг экспортын бүс нутаг болох аймаг, сумд нийслэлээс иргэдийг нэвтрүүлэхгүй. Гэхдээ хөл хорио тогтоосон аймгуудаар дамжин өнгөрч болохыг аймгийн удирдлагууд хэлж байгаа юм.
 
  Иргэдийн тухайд вакцины хоёрдугаар тунд хамрагдаад 14 хоноогүй болон эхний тунгаа авсан мөн вакцинд хамрагдаагүй бол түргэвчилсэн шинжилгээ өгнө. Харин вакцины хос тунд хамрагдсан, "Ковид-19" халдвар авч эдгэсэн иргэд түргэвчилсэн шинжилгээ  өгөх шаардлагагүй. Гэхдээ аймаг, сумдын Онцгой комисс харилцан адилгүй шаардлага тавьж байгаа юм.

Нийт 11 аймгийн 101 сум хөл хориотой байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188