УОК-оос наадмын 10 хоногийн амралтын өдрөөр хөдөө, орон нутагт зорчих иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.
1. Өрх, ам бүлийн хүрээнд хөдөө орон нутаг явах /ам бүлийн тоо заагаагүй/
2. Аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөгийн айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
3. Хөдөө орон нутгийг зорчих насанд хүрсэн иргэдийн хувьд вакциндаа бүрэн хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн гэдгээ нотлох бичиг баримтад үндэслэн хотоос гарах
4. Зөвхөн нэгдүгээр тундаа хамрагдсан болон хоёрдугаар тундаа хамрагдсан боловч 14 хоногоос дээш хоноогүй тохиолдолд 48 цаг хүчинтэй ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, хариу нь СӨРӨГ гарсан байх
5. Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд тухайн аймаг руу нэвтрэхэд шинжилгээ өгнө
6. Хөдөө орон нутагт зорчих ам бүлээс төлөөлүүлэн 5-17 хүртэлх насны нэг хүүхдээс хамар болон хоолойн арчдасны аль нэг хэлбэрээр түргэвчилсэн шинжилгээ авах ба СӨРӨГ хариу нь насанд хүрэгсдийн мөн адил 48 цагийн хүчинтэй.
7. Орон нутгийн аль ч пост зөвхөн PCR -ын шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний СӨРӨГ хариу PCR шинжилгээний хариуны нэг адил хүчинтэй.
8. Түргэвчилсэн шинжилгээг
eruul.gov.mn цахим системд бүртгэлтэй төрийн болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт хийлгэж болно.
Эх сурвалж: Улсын онцгой комисс
УОК: Хөдөө орон нутаг руу зорчиход ам бүлийн тоо заагаагүй |
|