• Өнөөдөр 2024-05-20

Ерөнхий сайд суулт зарласан эмнэлгийн салбарынхантай уулзаж байна

2021-07-09,   409

          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд суулт зарлаж байгаа  эрүүл мэндийн салбарынхны төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд 300 орчим тэрбум төгрөгийг дархлаажуулалтад зарцуулсан. Шинжилгээнд өдөр тутамд 500 сая төгрөг зарцуулж байгаа.
 
Эрүүл мэндийн даатгал болон улсын төсөв нийлээд 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт олгохоор болж байгаа. Эрүүл мэндийн салбарын 13 мянган ажилтанд мөнгөн хэлбэрийн урамшуулал олгохоор болсон.  Үүнд шаардлагатай 45 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. Цар тахлын үеийн эм тариа бусад тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. Мөн PCR шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. Нэмэлтээр 2000 орыг дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
 

Ерөнхий сайд суулт зарласан эмнэлгийн салбарынхантай уулзаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188