Урин дулаан цаг ирж, аяллын улирал аль хэдийнэ эхэлжээ. Хэдийгээр цар тахлаас үүдэн хилийн чанадад болон зарим орон нутагт аялах, амралтаар зорчих боломж хязгаарлагдмал байгаа ч боломжтой бүс нутгууд руу аялахаар төлөвлөсөн хүмүүс цөөнгүй байгаа биз ээ.
Тэгвэл аялагч хэн бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялахад тань аяллын гол хөтөч болох “Монгол орны аяллын газрын зураг” иргэдийн гар дээр очиж байгааг дуулгая.
Голомт банк 2017 оноос эхлэн аялагчдад зориулан “Монгол орны аяллын газрын зураг”-ыг бэлтгэн гаргаж байгаа билээ. Харин энэ удаа халдвар хамгааллын дэглэмээ барин эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөсөн аялагчдадаа зориулан илүү хүртээмжтэй, илүү хэрэгтэй мэдээллийг багтаасан 2021 оны аяллын газрын зургийг шинэчлэн гаргалаа.

Энэ жилийн “Монгол орны аяллын газрын зураг”-ийг бид “Хариуцлагатай аялцгаая” уриатайгаар олон нийтэд түгээж буйгаараа онцлогтой. Тиймдээ ч газрын зургийг байгальд ээлтэй, дахин боловсруулсан эко цаасаар үйлдвэрлэсэн байна. Эх орноороо аялж, байгалийн сайхныг бишрэн, бахдах нь сайхан ч хувь хүн бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хариуцлагатай аялах нь чухал юм.
Энэ удаагийн “Монгол орны аяллын газрын зураг”-т нийт 21 аймгийн дахин давтагдашгүй, онгон дагшин байгалийн дурсгалт газруудыг тэмдэглэж, тэдгээрийн танилцуулгыг хамт багтааж өгсөн. Мөн Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газруудыг нарийвчлан харуулсан байна. Үүнээс гадна Голомт банкны картаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллага, ресторан, амралтын газар, жуулчны баазуудыг газрын зураг дээр тэмдэглэсэн нь аялагчдад илүү таатай боломжуудыг олгож байгаа юм.
Нэмэлтээр аялалд явахад шаардлагатай зүйлсийн жагсаалт, аймаг, сумдын хоорондох зай болон “Яагаад аялал чухал вэ” богино нийтлэл гэх мэт олон сонирхолтой мэдээллийг та энэхүү аяллын газрын зургаас олж унших боломжтой.
Та газрын зургийг Голомт банкны бүх салбарууд болон доорх худалдаа, үйлчилгээний газруудаас үнэ төлбөргүй авах боломжтой. Мөн газрын зургийн дижитал хувилбарыг Голомт банкны вэбсайтад байршуулсан ба татаж авахыг хүсвэл ЭНД дарна уу.
“Монгол орны газрын зураг” нь тус цэгүүдээр тараагдах тоо ширхэгийн хязгаартай тул харилцагч та аялалдаа гарахаасаа өмнө амжиж аваарай.
Үзэсгэлэнт Монгол орныхоо давтагдашгүй, өвөрмөц байгалиа хайрлан хамгаалж хариуцлагатай аялцгаая!
| АЯЛЛЫН ГАЗРЫН ЗУРАГТАЙ ХАМТ АЮУЛГҮЙ, ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛААРАЙ |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |