• Өнөөдөр 2025-04-23

Эмч нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ

2021-07-09,   301

      Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй эмч нар  11 хонож байна. Тэд өнөөдөр төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдлээ.
     Эмч, эмнэлгийн ажилтнуудаа төлөөлөн Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “Монгол Улсын 56 мянган эмч ажилчдын төлөөлөл цалингаа хоёр дахин нэмүүлэх шаардлага хүргүүлж, бодит үр дүн гарахыг хүлээж 11 дэх өдрөө төв талбайд сууж байна. Төр засгийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлж, эмч нарын цалинг нэмсэн мэт ташаа мэдээлэл гаргасаар байна. Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Гэвч хүрсэн эсэх нь тодорхойгүй байна.

Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн биеэр гарч ирж бидний шаардлагыг хүлээн авахыг хүсч байна. Хэрэв өнөөдөр бидний шаардлагыг биечлэн хүлээж авахгүй бол цаашид бүх эмч, ажилчин ажил хаяна.

     Өнөөдрөөс бид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байна” гэлээ.
  

Эмч нар тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188