• Өнөөдөр 2024-05-20

Дээлтэй монгол наадмыг цахимаар зохион байгуулна

2021-07-09,   482

         2006 онд анх Улаанбаатар хотноо “Дээлтэй Монгол наадам”-ыг “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан. Энэхүү наадам нь Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм. 
 
Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Dance chance-тэй хамтран хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг цахимаар зохион байгуулж эхэллээ.
 
Өөрөөр хэлбэл цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн #ДээлтэйМонголChallenge #Dancechance уралдааныг эхлүүлж байна. Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд 2021.07.09 - 2021.08.09 хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэн, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулна.
 

Дээлтэй монгол наадмыг цахимаар зохион байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188