• Өнөөдөр 2024-05-20

Ж.Гүррагчаа нарын таван эрдэмтэнд "Хубилай хаан” медаль олгов

2021-07-08,   319

              Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “Хубилай хаан” медалийг дотоодын дөрөв, гадаадын нэг эрдэмтэнд олголоо.
 
Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал болох “Хубилай хаан” медалийг шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол Улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог журамтай юм.
 
2008 онд бий болгосон уг нэр хүндтэй шагналыг Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л.Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олгожээ.
 

Ж.Гүррагчаа нарын таван эрдэмтэнд "Хубилай хаан” медаль олгов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188