• Өнөөдөр 2025-04-23

​Эмч, ажилчдын цалинг хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрчээ

2021-07-07,   582

       Үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхээр Төв талбайд суулт зарлаж байсан эрүүл мэндийн ажилчдын төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр 17:00 цагт болох гурван талт хэлэлцээрт оролцсон. Тэгвэл хэлэлцээр амжилттай болж, эмнэлгийн ажилчдын цалинг улаан, ногоон бүс гэж ялгахгүйгээр хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрч, талууд хэлэлцээрт гарын үзэг зурсан байна. 
 
Мөн Эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлээс тавьсан бусад шаардлагыг ч биелүүлж ажиллахаа сайд нь мэдэгдсэн байна.Ингэснээр өнөөдрөөс эмч, ажилчид хэвийн ажил үүргээ гүйцэтэх боломжтой болжээ. 
 
Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбоотой ЭМЯ уулзалт зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гжрван талт хамтын хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж гэрээгээ баталгаажууллаа. Эхлүүлсэн ажлаа хамтдаа дуусгана. Бид нэг салбарыхан. Ойлголцох ёстой. Цаашид ч гэсэн ойлголцож хамтран ажиллах болно гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ.

​Эмч, ажилчдын цалинг хоёр дахин нэмэх тохиролцоонд хүрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188