Өчигдөр хоёр том хүн, нэг хүүхэд голын усанд живж, амиа алджээ. Мөн голын усанд живсэн байж болзошгүй нэг иргэнийг Онцгой байдлын алба хаагчид хайж байна.
1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Туул голын эрэг дээр 11 хүн зугаалж байснаас нэг хүн нь Туул голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг долдугаар сарын 05-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 37 км замыг туулан 20:58 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Н /46 настай, эрэгтэй/ голын усанд живсэн байж болзошгүй байсан тул "Сонгино" амралтаас бетонон гүүр хүртэл хоёр километрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй учир 22:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. Долдугаар сарын 06-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн.
2. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Мангирт багийн Зүр хангай гэдэг газар хоёр хүүхэд Орхон голын эрэг дээр тоглож байгаад нэг хүүхэд нь усанд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 06-ны өдрийн 02:46 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Б /11 настай, эрэгтэй/-г 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:06 цагт анх осолдсон газраас зүүн зүгт найман метрийн зайд хоёр метрийн гүнээс цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
3. Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт багийн Бөөрөлжүүт гэдэг газар долдугаар сарын 04-ний өдрийн 23:50 цагт суудлын автомашин голын усанд суусны улмаас нэг хүн автомашинаасаа бууж явганаар гол гаталж яваад живсэн тухай мэдээллийг долдугаар сарын 05-ны өдрийн 09:45 цагт хүлээж авсан. Тус сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гурван км зам туулан долдугаар сарын 05-ны өдрийн 00:05 цагт очиход Уянга сумын төвөөс Бөөрөлжүүт багийн чиглэлд дөрвөн зорчигчтой явсан иргэн Ө /37 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашин Бөөрөлжүүт голын усанд суусан бөгөөд иргэн П /34 настай, эмэгтэй/ автомашины бүхээгээс бууж, явганаар гол гаталж яваад живж, нас барсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болно.
4. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны орчим Туул голын усанд нэг хүний цогцос хөвж байгаа тухай дуудлагыг долдугаар сарын 05-ны 15:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:15 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны харьяат иргэн Т /65 настай, эрэгтэй/ Туул голын усанд живж, нас барсан тул цогцсыг гарган Хан-Уул дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр хоёр том хүн, нэг хүүхэд голын усанд энджээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |