• Өнөөдөр 2025-04-23

Ц.ЭРДЭНЭБАЯР: АИ-92 автобензины импортын үнээс тооцсон жижиглэнгийн үнэ 1986 төгрөг болж байна

2021-07-05,   396

      Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор тайлбар, мэдээлэл өглөө. 
      Энэ үеэр Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын импортын шатахууны нөөц оны эхний хагасын байдлаар 689 мянган тн орчим байна. Импортлогч орон учир шатахууны үнийн өсөлт хэд хэдэн гадаад нөхцөл байдлаас шалтгаалдаг.
 
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас эхлэн өдийг хүртэл тасралтгүй өсч байна.
Мөн БНХАУ болон Европын орнуудын эдийн засаг сэргэсэн. Газрын тосны үнийн өсөлт Саудын Араб олборлолтоо бууруулж, ихэнх орнууд хөл хориогоо сулруулсантай холбоотой” гэв. Мөн одоогийн байдлаар ОХУ-д АИ-92 шатахуун монгол мөнгөөр литр нь 1950 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол БНХАУ-д 3000 гаруй төгрөгөөр худалдаалж байгаа аж. Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ 2020 онд буурч Сингапурын бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 19.5 ам.доллар болж байсан. Харин 2020 оны тавдугаар сараас хойш тогтмол өссөөр баррель нь 75 ам.доллар болжээ. Манай улсад импортоор орж ирж буй шатахууны үнэ ОХУ-ын “РОСНЕФТЬ”-ээс авч буй хил үнэ, ам.долларын ханшийн хэлбэлзлээс хамаардаг. Жилийн өмнө шатахууны хил үнэ 292 ам.доллар байсан бол одоо 661 ам.долларт хүрчээ. Ийнхүү 2021 оны зургадугаар сард АИ-92 автобензины импортын үнээс тооцсон  жижиглэнгийн үнэ 1986 төгрөг болж  байгаа аж.  Иймээс алдагдалтай ажиллаж буй байгууллагууд үнээ нэмэхэд хүрсэн байна. Түүнчлэн, АМГТГ-аас Монгол Улс шатахуун үйлдвэрлэгч орон биш бөгөөд аж ахуй нэгжүүдтэй хүн амын 60 хувь дархлаажуулалтад хамрагдаж дуустал үнээ нэмэхгүй байхаар тохиролцсон байсан гэдгийг онцоллоо.
     Өнгөрсөн хугацаанд манай улс шатахууны үнийг таван удаа, нийт 500 төгрөгөөр бууруулжээ. 
Б.БАДАМЗУЛ
 

Ц.ЭРДЭНЭБАЯР: АИ-92 автобензины импортын үнээс тооцсон жижиглэнгийн үнэ 1986 төгрөг болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188