Баянзүрх дүүрэгт байрлах Энэрэл эмнэлгийн гадаа өнөөдөр коронавирусийн халдвартай иргэн тусламж авч чадалгүй нас барсан. Талийгаач тус дүүргийн харьяат бөгөөд Чингэлтэй дүүрэгт амьдардаг байжээ. Тэрээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгтөл эерэг гарсан бөгөөд тухайн үед ахтайгаа хамт явж байжээ. Эмнэлгийн гадна ямар учраас тусламж авч чадалгүй амиа алдсан талаар Энэрэл эмнэлгийн даргаас тодрууллаа.
-Танай эмнэлгийн гадаа коронавирусийн халдвартай иргэн тусламж авч чадалгүй нас барсан байна. Яагаад ийм зүйл болсон юм бэ?
-Улаан бүсд ажиллаж байгаа эмч нар нэг ч удаа гадагш гарахгүйгээр, дотроо тусгаарлагдаад ажиллаж байгаа. Эмнэлгийн гадна хамгаалтад гарч буй цагдаагийн алба хаагч байсан. Мөн коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэх иргэдийн орны мэдээлэл өглөө нь гардаг. Дүүрэг тус бүрийн хяналтын багаас тухайн өдөр хэдэн ор суларсан талаар асууж, мэдээллийг нь авдаг. Үүний дагуу оронд нь эмнэлэгт хэвтэх хүмүүсийн мэдээллийг манайх руу явуулдаг юм. Энэ хүмүүсийн нэрэн дунд талийгаач эрэгтэйн нэр байгаагүй. Хувиараа манай эмнэлэгт ирсэн юм билээ.
Гадаа байсан цагдаагийн алба хаагч “Чингэлтэй дүүргээс хоёр хүн ирсэн. Баянзүрх дүүргийн харьяатай юм байна” гэж хэлэхэд нь манай эмч нар “Манай эмнэлэгт хэвтэх ёстой хүн биш байна. Баянзүрх дүүргийн харьяат гэж хэлэхэд нь дүүргйин Эрүүл мэндийн төвд хандаарай” гэж хэлсэн юм байна. Тэгээд талийгаач эрэгтэй ахтайгаа хамт дүүргийн Эрүүл мэндийн төвд очтол яагаад ч юм аваагүй гэнэ. Ингээд манай эмнэлэгт буцаж ирсэн. Тэр үед манай эмнэлгийн жолооч ирж таараад тэр хүнийг хараад ахад нь “Энэ хүний чинь биеийн байдал таагүй байгаа юм биш үү” гэж хэлтэл ах нь гар утсаар яриад байсан гэнэ. Тэгэхээр нь манай жолооч түргэн тусламж дуудсан юм байна. Гэтэл 103-ийнхныг ирэхэд нас барчихсан байсан.
.jpg)
Манай эмнэлгийн эмч үзлэг хийчихээд, хэвтүүлэхгүй гэсэн зүйл байхгүй. Учир нь улаан бүсд ажиллаж байгаа эмч нар гадаа гарах боломжгүй. Тэд эмнэлэг дотор ажлаа хийж байсан. Чингэлтэй дүүргийн хүн ирлээ гэж мэдэгдэхэд нь манайд хэвтэх хүмүүсийн нэрсийн жагсаалтад байгаагүй учир хүлээж авах боломжгүй байсан.
-Нэрсийн жагсаалтад байхгүй гээд тэр хүнийг аваагүй гэсэн үг үү. Яагаад анхны тусламж үзүүлээгүй юм бэ?
-Ковидын эмнэлэг ямархуу зарчмаар ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Эмнэлгийн гадаа зөвхөн цагдаагийн алба хаагч байсан. Тэр хүний биеийн байдлыг цагдаагийн алба хаагч оношлох боломжгүй. Дотор улаан бүсд ажиллаж байсан эмч нар гарч очоод тэр хүний биеийн байдлыг үзэх боломжгүй. Андуурал үүсээд эсвэл өөрсдөө хувиараа хэвтэх гээд ирж байгаа иймэрхүү хүмүүс өдөр болгон ирж байгаа.
-Эмч нар гадаа гарч болоогүй юм бол эмнэлэг рүүгээ оруулаад үзэж болохгүй байсан юм уу?
-Оруулах боломжгүй. Тэр хүнийг халдвартай эсэхийг нь мэдэхгүй байж улаан бүс рүү шууд оруулахгүй.

| ЭНЭРЭЛ ЭМНЭЛГИЙН ДАРГА: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч гадаа гарч болохгүй учир тэр хүний биеийн байдлыг үзэх боломжгүй байсан |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |