• Өнөөдөр 2025-04-23

Д.БАТБОЛД: Нийслэлийн гудамж, талбайд 100 мянган ширхэг цэцгийг 70 сая төгрөгөөр суулгана

2021-07-03,   752

 
      Жил бүр хотын өнгө үзэмжийг нэмэхээр гудамж талбай, замын арал хэсгийг зүлэгжүүлж, цэцэг суулгадаг. Тэгвэл энэ жил хэчнээн төгрөгөөр, ямар цэцэгжүүлэлт хийхээр төлөвлөөд буйг  Нийслэлийн хот тохижилтын газрын орлогч дарга Д.Батболдоос тодрууллаа. 
 
-Нийслэлийн нийтийн эзэмшлийн газрын цэцэгжүүлэх явц хэр үргэлжилж байна. Ямар хэмжээтэй талбайг цэцэгжүүлдэг вэ?
 
          -Нийслэлийн гудамж талбайн цэцэгжүүлэлтийн хувьд Нисэхийн тойрог дахь замын арлын цэцгүүдийг суулгаад дуусч байна. Нийтдээ 34 гудамж талбайн 50 га газарт цэцэг суулгаж, зүлгэжүүлдгээс 19 нь замын арал юм. Ерөнхийдөө эдгээр нийтийн эзэмшлийн талбайд цэцэг суулгах, зүлэг болон мод бут, сөөг тарих ажил хийдэг. Манай улс жилийн дөрвөн улиралтай учраа зун цагт мандарваа, эрвээхий гэх мэт нэг наст цэцгүүдийг суулгадаг. 
 
-Энэ жилийн цэцэгжүүлэлтийн нийт зардал нь хэдэн төгрөг болж байна вэ. Цэцгүүдээ хаанаас авдаг вэ?
 
            -Цэцэг суулгах ажлын төсөв 70 сая төгрөг болдог бөгөөд нийт 100 мянган ширхэг цэцэг суулгасан. Цэцгүүдийг өвлийн хүлэмжтэй үндэсний дөрөв таван аж ахуй нэгжээс авдаг. Гэхдээ тэдний тариалсан цэцэг нийслэлийн хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй. 
          Энэ жил Монголд тариалсан спорт болон гоёлын сортоор хуйлмал зүлэг хийж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын элэгдсэн хэсгүүдээр дэвсчээ. Цаашид энэ технологийг Монголдоо нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
 
Б.Бадамзул

Д.БАТБОЛД: Нийслэлийн гудамж, талбайд 100 мянган ширхэг цэцгийг 70 сая төгрөгөөр суулгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188