• Өнөөдөр 2025-04-22

Дарханы замын өргөтгөл, шинэчлэлийн явцыг танилцуулав

2021-07-01,   448

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцыг Зам тээвэр харилцааны яамнаас өнөөдөр танилцууллаа. Тус чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хийж буй. 
  • Баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26км авто замын ажлын гүйцэтгэл 85.43 хувьтай байна. Ажлын талбайд 18 хүн, 14 техник тоног төхөөрөмж ажиллаж байгаа аж. Тус хэсгийн замыг хучиж дуусч, талбайг цэвэрлэх ажлыг хийж байна.
  • Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын нийт ажлын гүйцэтгэл 88.34 хувьтай байна. Ажлын талбайд 119 хүн, 57 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд суурь, хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна. 
  • Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын нийт ажлын гүйцэтгэл 90.68 хувьтай байна. Ажлын талбайд 61 хүн хүч, 41 техник тоног төхөөрөмж ажиллаж байгаа. Ажлын талбайд хучилт, хоолойн чулуун өрлөг, далангийн хажуу налуу, хөвөөний засварын ажлыг хийж байна.
Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажлын үйл явцыг танилцууллаа.
  • Нэгдүгээр багийн ажил: “Арж капитал” ХХК барилгын ажлыг энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн барилгын талбайд 646 хүн хүч, 249 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмалын ажлыг хийж  байна. Ажлын явц17.74 хувьтай байна. 
  • Хоёрдугаар багцын ажил: "Жунмэй Инженеринг групп" барилгын ажлыг энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн барилгын талбайд 230 хүн хүч, 106 тоног төхөөрөмж байршин талбайн талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон гүүр, хоолойн ажлыг хийж байна. Ажлын явц 9.43 хувьтай байна.
  • Гуравдугаар багцын ажил: БНХАУ-ын "Жунмэй Инженеринг групп" барилгын ажлыг гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн, барилгын талбайд 216 хүн хүч, 87 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлыг хийж байна. Ажлын явц 9.09 хувьтай байна. 
  • Дөрөвдүгээр багцын ажил: БНХАУ-ын "Шанхай Констракшн групп" барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 6-наас эхлүүлэн барилгын талбайд 202 хүн хүч, 133 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлыг хийж  байна. Ажлын явц 4.13 хувьтай байна. 
  • Тавдугаар багцын ажил: БНХАУ-ын "Чайна Гежөүба групп" компани барилгын ажлыг энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн, барилгын талбайд 190 хүн хүч, 90 тоног төхөөрөмж байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далан, ухмал, төмөрбетон хоолойн ажлыг хийж  байна. Ажлын явц 10.59 хувь байгаа талаар Зам тээврийн хөгжлийн яамы Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. 
 

Дарханы замын өргөтгөл, шинэчлэлийн явцыг танилцуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188