• Өнөөдөр 2025-04-07

БРАВО, Н.Наранбаатар

2021-07-01,   899

       Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Б.Баатар, Г.Цоггэрэл нар зөвлөх найруулагчаар ажиллахаар болсон. Цар тахлын амаргүй үед Үндэсний баяр наадмыг хойшлуулах саналыг иргэд удаа дараа тавьж байгаа ч, Монголын төр наадмаа цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад буй. 
 
           Тэгвэл найруулагч Н.Наранбаатар Үндэсний их баяр наадмыг найруулахаас татгалзсан гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Цар тахлын улмаас 500 гаруй хүн цаг бусаар амиа алдаж, өвчиндөө шаналж буй олон мянган иргэнийхээ “Цахим наадмаа хойшлуулж, гурван тэрбум төгрөгөө коронавирусийн эмчилгээнд зориулаад өгөөч” гэх хүсэлтэд мэдрэмжтэй, хүнлэг хандаж, зоригтой шийдвэр гаргасан түүнд алга ташиж, баяр хүргэх нь зүйн хэрэг биз ээ. 
 
Н.Наранбаатар найруулагчийн хувьд 1998 онд Улсын драмын эрдмийн театрт туслах найруулагчаар орж, “Блез” хэмээх анхны жүжгээ найруулж байжээ. Тэрбээр “Надаар тоглосон хайр”, “Хайрын виз”, “Парисын дарь эхийн сүм”, “Анна Каренина” зэрэг дэлхийн сонгодог олон жүжиг найруулж, 2013 онд Монгол Улсын Төрийн соёрхолт, 2021 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан билээ.

БРАВО, Н.Наранбаатар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com