Хөдөө суманд төрийн үйлчилгээг үзүүлэн, хууль тогтоомжыг хэрэгжүүлэгч залуу төрийн албан хаагчдын төлөөлөл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Татварын улсын байцаагч Б.Сайнзаяатай ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу. Шинэ-Идэр суманд зуншлага хэр байна вэ?
-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд бороо хур элбэг сайхан байна. Харин манай суманд коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн учир төрийн албан хаагчид 24 цагаар эргүүлд гарч байна. Ард иргэд, хайртай дотны хүмүүсээ хамгаалж, аль болох иргэдээ бодсон шийдвэр гарган ажиллаж байна даа. Татварын байцаагчийн хувьд хагас жилийн ажлаа дүгнэх, дараа жилийн төсвийн төслийн судалгаа хийх, галт зэвсэг, авто тээврийн хэрэгслийн албан татвар, газрын төлбөр гэх зэргээр орлогоо төвлөрүүлэхэд анхаарч буй. Энэ жилийн хувьд Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор малчдад сургалт мэдээлэл өгөх ажил өрнөж байна.
Угтаа бол зуны цагт сумын ЗДТГ-ын албан хаагчид төрийн үйлчилгээг багуудад хүргэж ажилладаг юм. Энэ жил нөхцөл байдал таарамжгүй байгаа учир утсаар болон багийн Засаг даргаар дамжуулан сурталчилж байна.
-Ажил ихтэй байгаа бололтой. Ер нь сумын татварын улсын байцаагчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Сумын татварын улсын байцаагч гэдэг Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулдаг байхаас гадна тухайн сумынхаа ЗДТГ-ын харъяанд давхар ажилладаг. Тиймдээ ч сумын татварын байцаагчид бүхий л ажлыг зэрэг амжуулдаг юм. Сумандаа татварын албаа төлөөлж, хууль хэрэгжүүлдэг учир өргөн мэдлэгтэй, харилцаа хандлагын хувьд үргэлж хичээх үүрэгтэй. Ер нь ихийг сурч, хөгжихийг шаарддаг бөгөөд ачаалал даах чадварт сургадаг.
Сүүлийн үед иргэд И-Баримт аппликэйшнд шинээр бүртгүүлэх зорилгоор их хандаж байгаа. Голцуу хурааж, хуримтлуулах ажил хийдэг бидэнд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг олгох үед малчдад тусламж үзүүлж байхдаа мөнгө өгдөг болчихсон юм шиг санагдаж билээ. /инээв/ Манай албаны үйлчилгээ цахимжиж байгаа нь бидний ажилд төдийгүй татвар төлөгчдөд их хэрэг болж байгааг энэ ташрамд дурьдмаар байна. Өмнө нь бид нэгдсэн мэдээлэлгүй, татварын илүү, дутуу мэдээллээ харахад хүндрэлтэй байсан бол одоо нэгдсэн системтэй учраас мэдээлэл солилцоход амар болсон.
-Малын тоо толгойн албан татвар хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Шинэ-Идэр суманд ямар ажил хийгдэж байна вэ?
-Малын тоо толгойн албан татварын хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Манай сумын ИТХ-аар цар тахалтай холбоотойгоор энэ жилийн татварын хувь хэмжээг багаар тогтоосон. Үүнд, тэмээ 0, хонь 200, ямаа 300 төгрөг, адуу, үхэр 150 төгрөгөөр тогтоосон.
Малчид өмнөх жилийн мал тооллогын дүнгээр малын тоо толгой тутамд татвар ногдуулна гэж заасан. Малчин, мал бүхий иргэд ногдсон татвараа хоёр хуваан долдугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-нд төлнө. Татвараа И-Баримт аппликэйшн эсвэл интернэт болон арилжааны банк ашиглан төлөх боломжтой. Уг хуулиар малчин татварын тайлан гаргахаар хуульчилсан. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн дагуу тайлангаа И-Баримтаараа хялбар замаар гаргах боломжийг манай албанаас бүрдүүлсэн.
Сумын татварын байцаагчдад энэ жил малчдад цахимаар татвараа төлөх, тайлан гаргах зэрэг сургалт, сурталчилгааг хийх их ажил бий. Багийн малчдын хувьд сүлжээ байхгүй, ухаалаг утасгүй зэрэг хүндрэл байгаа ч сумын төвд ирсэн үедээ И-Баримтаараа нэвтэрч, тайлангаа гаргаж, татвараа төлөх боломжтой.
-Та ажил албаараа их бахархдаг бололтой?
-Мэдээж их бахархдаг. Өрх гэрийн санхүү, аав ээжийн цалин орлогоос бүрддэг шүү дээ. Үүнтэй адил би өөрийгөө эх орон, орон нутгийнхаа эцэг эхийн үүргийг гүйцэтгэж буй мэтээр төсөөлж, бахархан ажилладаг. Мөн өглөө бүр Төрийн сүлдэнд залбирч ажлаа эхлүүлдэг. /инээв/
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
| Б.САЙНЗАЯА: Малчид И-Баримт аппликэйшнээр төрийн үйлчилгээ авах боломжтой |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |