• Өнөөдөр 2025-04-22

Эмнэлгийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна

2021-06-30,   605

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж өнөөдөр  мэдээлэл хийлээ. Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэг удаа 1-2 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гаргасан юм.
 
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Манай салбар хүний нөөцийн хомсдолд орлоо. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан. Зөвхөн улаан бүст ажиллаж буй хүмүүст  хоёр сая төгрөг олгоно гэдгийг дэмжихгүй. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна" гэлээ.

Эмнэлгийн ажилчдын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188