• Өнөөдөр 2025-04-22

Монголын Топ 100 аж ахуйн нэгж тодорлоо

2021-06-28,   2478

       Монгол Улсын Засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимтэй хамтран 2020 оны ТОП 100 ААН-ийг тодрууллаа. Шалгаруулалтыг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг хийжээ. 
      2020 оны Топ ААН-үүдийн жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүлллээ. Тус үйлдвэр 2020 онд 11 мянга 700 тн зэсийн баяжмал, 934 тн молибдены баяжмал үйлдвэрлэжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бол Монголын шилдэг ААН-ийн 20 удаагийн шалгаруултад 19 удаа тэргүүлсэн, манай улсын эдийн засгийн гол тулгуур юм. Харин “Эрдэнэс таван толгой” ХХК топ 100 ААН-ийн хоёрт орсон байна. Тус ААН нь 10 жилийн хугацаанд есөн их наяд төгрөгийн борлуултын орлого олж, 2.2 их наяд төгрөгийн татвар хураамж төлжээ.
Топ 100 ААН-д худалдааны үйлчилгээ, уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарынхан давамгайлж байна.
 

Монголын Топ 100 аж ахуйн нэгж тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188