• Өнөөдөр 2025-04-22

Японоос Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн шинэ маршрутаар ирж буй автомашин энэ сард Уханиас Монгол руу гарна

2021-06-27,   2282

“Япон-Хятад-Монгол”-ыг холбосон ачаа тээврийн шинэ маршрут нээгджээ. Импортын 28 тээврийн хэрэгсэл бүхий 14 чингэлэг ачсан хөлөг онгоц энэ сарын 18-нд Хятадын Ухань боомтод очсон байна. Мөн 72 тээврийн хэрэгсэл бүхий 36 чингэлэг ачсан өөр нэг хөлөг онгоц Японоос Уханийг зорин хөдөлжээ. Дээрх хоёр хөлөг онгоцоор ирсэн нийт 100 гаруй тээврийн хэрэгслийг энэ сардаа багтаан Монгол руу ачуулах юм байна.
Далайн болон төмөр замын тээвэр хосолсон энэхүү интермодаль маршрут нээгдсэнээр Японоос Улаанбаатар хүртэл ачаа тээвэрлэх хугацаа 17 хоног болж буурна
гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа юм. Шинээр ашиглалтад орж буй “Япон-Ухань-Улаанбаатар” чиглэлийн тээврийн маршрутын нийт урт 5000 гаруй километр болж байгаа нь өмнөх маршрутаас богино аж.  
 

Японоос Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн шинэ маршрутаар ирж буй автомашин энэ сард Уханиас Монгол руу гарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188