• Өнөөдөр 2025-06-20

Яруу найрагч С.Начин "Болор цом"-38 наадамд гуравдугаар байр эзлэв

2021-06-27,   2946

Яруу найрагч С.Начин "Болор цом"-38 наадамд гуравдугаар байр эзэлсэн юм. Түүний "Хавчаар" шүлгийг хүргэж байна. 
 
Хавчаар
Амьдрахад чи бид хоёрт яасан их зүйл хэрэгтэй юм бэ хайрт минь
Аниргүй хоёулахнаа амьдрах орон байрнаас өгсүүлээд
Ор, дэр тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна
Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи минь надад мэдрүүлсэн юм шүү
Хэзээ нэгтээ амьдрах сууцныхаа тагтан дээр
Хамтдаа одод ажиглаж ээ зогсоход
Үс чинь салхинд хийсч л таараа
Үсийг чинь салхинаас хамах хавчаар ч бас хэрэгтэй биз дээ
Чинийхээ төлөө бол ирээдүйд ирэх үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө
Чухам үнэнийг л илэрхийлсэн мөрнүүдийг би урсгах хэрэгтэй
Нүдэнд чинь дандаа жаргал үзэгдэж байдаг
Давалгаанд дандаа тогтуухан байгаасай гэж
Нартын дор би олон сайхан ертөнцүүдтэй хамт хөдөлмөрлөсөөр л байна
Дахиад хэзээ хүн төрлийг олох билээ хоёулаа…

Яруу найрагч С.Начин "Болор цом"-38 наадамд гуравдугаар байр эзлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188