• Өнөөдөр 2026-10-24

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ

2021-06-26,   1317

Өнөөдөр (2021.06.26) болон маргааш (2021‌.06.27) төв болон говийн аймгуудаар агаарын темпратур 30 градусыг давж хална. Иймд наршихаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэх
• Даралт ихтэй хүмүүс, өндөр настан, хүүхэд багачууд, болон бие султай, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахаас зайлсхийх
• Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
• Ус сайн уух
• Хурц нартайд удаан алхахгүй байх
• Нимгэн хувцаслах
Жирэмсэн эмэгтэйчүүд
• Цайвар өнгийн, даавуун материалтай нимгэн хувцас өмсөх
• Хүйтэн алчуур хүзүүн дээрээ 30 минут тутам тавих
• Нарны малгай, шүхэр хэрэглэх
• Ойр ойрхон бага хэмжээний шингэн зүйл уух
• Мах, махан бүтээгдэхүүн бага хэрэглэх
• Кофе болон давс ихтэй хоол, цайнаас татгалзах
• Хийжүүлсэн болон энергийн, согтууруулах ундааны зүйлс хэрэглэхгүй байх
• Хүйтэн усанд хөлөө дүрэх
• Бүлээн устай шүршүүрт орох
Эх сурвалж: ОБЕГ
 

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188