• Өнөөдөр 2025-04-22

“Хүчит шонхор” захын итгэмжлэгдсэн лаборторийн шинжилгээгээр 44 арчдасаас нян илэрчээ

2021-06-26,   474

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт шалгалт хийсэн. Тус шалгалтыг “Хүчит шонхор”, “Нарантуул-2”, “Бөмбөгөр” гэх мэт  долоон худалдааны төвд хийж “Хүчит шонхор”-ын 80 арчдасын 62-оос гэдэсний халдвар үүсгэгч нян илэрсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан. Тэгвэл уг шалгалтыг тус захын итгэмжлэгдсэн “Фармалаб ГОНС” ХХК-ийн лабортори хамт хийсэн. Тэгвэл яг адилхан гадаргуугаас авсан 80 арчдасын шинжилгээнээс тус лабортори 44-өөс нь гэдэсний халдвар үүсгэгч нян илрүүлсэн байна. 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийг арилгуулан, ариутгал хийлгэжээ.

“Хүчит шонхор” захын итгэмжлэгдсэн лаборторийн шинжилгээгээр 44 арчдасаас нян илэрчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188