Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамцтай ярилцлаа.
-Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн чиг үүргийг танилцуулна уу?
-Манай хэлтэс нь салбарын урт болон дунд хугацааны хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, урсгал засварын гүйцэтгэлд хяналт тавих, инженерийн шугам сүлжээний өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах үндсэн чиглэлтэй, арван долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
-Танай байгууллагын харьяанд ямар байгууллагууд хамаардаг вэ?
-Гурван Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх арван зургаан төвийн инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийг хурдан шуурхай засварлаж, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах үндсэн чиг үүрэгтэй. Халаалт, халуун, хүйтэн усны зэрэг 899.5 километр инженерийн шугам сүлжээтэй. Харин Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК 380 гаруй километр, Ус сувгийн удирдах газар 860 километр шугам сүлжээтэй байдаг. Өвлийн оргил ачааллын үед, насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд гэмтэл гарсан үед бид тухайн газар нь хэсэгчилсэн засвар хийдэг. Энэ жилийн зуны их засварын төлөвлөгөөнд найман газрын шугам сүлжээг бүрэн солих төлөвлөгөө гаргасан. Инженерийн шугам сүлжээг солиод 20 жилийн дотор дахин засвар шинэчлэл хийх ёсгүй. 2022 оноос эхлэн инженерийн шугам сүлжээг бид хагас нэвтрэх шугам оруулж солино. Энэ нь уламжлалт технологиор солихгүй гэсэн үг. Ингэснээр шугам сүлжээнд гэмтэл гарлаа гэхэд маш хурдан засварлах боломжтой болно. Газар дээр байгаа тохижилтыг эвдэж сүйтгэхгүйгээр шугам сүлжээний засварын хийнэ гэсэн үг юм.
-Үйл ажиллагаандаа ямар техник технологи нэвтрүүлж байна вэ?
-2010 оноос төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. “Ус чандмань эрдэнэ” төслийн хүрээнд бид усны даралт бууруулах хаалт хэрэглэж эхэлсэн. Жишээлбэл, ус дулаан дамжуулах төв нэг давхар байр ч байсан арван давхар байр ч байсан хамгийн дээд талын айл дээр усны даралтыг тооцоолж гаргадаг. Бид 2018 оноос искада системийг нэвтрүүлж байгаа. Энэ нь алсын зайн хяналт, удирдлагын систем буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэдээлэл технологийн төхөөрөмж, шугам сүлжээ ашиглан удирдан хянаж, мэдээллийн сан бүрдүүлэх систем юм. Ус, дулаан дамжуулах төвийг интернетэд холбоод хүссэн байршлаасаа тоноглолыг явуулж тодруулгыг хийж, зогсоох боломжтой болж байна. Ус, дулаан дамжуулах төвүүдийн горим, тохиргоог орчин үеийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж ашиглан хийж байгаа учраас хэрэглэгчдэд очих халаалт, хэрэгцээний халуун ус, усан хангамжийн хүртээмжийг чанартайгаар хүргэдэг. Мөн гэмтэл, саатал гарсан үед ээлжийн жижүүрт шуурхай мэдэгдэж, арга хэмжээ авч хэрэглэгчдийн хэрэглээг тасралтгүй, найдвартай хангадаг юм.
-Хэдэн төв искада системд холбогдсон бэ?
-Манай байгууллага 2018 оноос эхлэн өөрийн хөрөнгө оруулалтаар ус, дулаан дамжуулах зургаан төвийг искада системд холбосон. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааг ОСНААУГазрын удирдлагын төв болон салбар газрын ээлжийн инженерүүд хянан ажиллаж байдаг. Нэг машинист хэд хэдэн ус, дулаан дамжуулах төвийг интернетийн сүлжээнд холбогдон удирдан ажиллах боломжтой болсон. Ингэснээр ажилтан, албан хаагчдын ажлыг хөнгөвчилж байгаагаараа давуу талтай.
-Цаашид ус, дулаан дамжуулах хэдэн төвийг искада системд холбох бэ?
-ОСНААУГазар 2021 онд өөрийн хөрөнгө оруулалтаар 191, 120, 121 дүгээр ус, дулаан дамжуулах төвүүдийг искада системд холбох ажлыг эхлүүлж байгаа. Ирэх жилүүдэд бусад төвүүдийг үе шаттайгаар искада системд холбон, диспетчер нэгдсэн удирдлага хяналтад шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Цэвэр, бохир усны ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-ОСНААУГ-ын хэмжээд 114 мянган айл өрх, 85 мянган аж ахуйн нэгжид Ус сувгийг удирдах газраас ус худалдан авч, ус дулаан дамжуулах том болон бага төвүүдээр дамжуулан хэрэглэгчдэд түгээдэг. Бидний бодлого бол усны алдагдал, орлого болоогүй ус гэхээсээ илүү “Зөв айл зөв хэрэглээ” гэсэн уриатай ажиллаж байна. Дээрх айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохир усыг татан төвийн ус сувгийн төв шугамд нийлүүлэн цэвэрлэх байгууламж руу явуулдаг. Мөн цэвэршүүлсэн усыг дахин ашиглах бодлого барин ажиллаж байна. Манай байгууллагын хэмжээнд 32 авто угаалга байдаг. Авто угаалгын төвүүдэд цэвэршүүлсэн усыг дахин ашиглах технологи нэвтрүүлж эхлээд байна. Хэрэглэгчид бүх зүйлдээ ундны усаа хэрэглэдэг. Улаанбаатар хотод саарал усны хэрэглээ маш бага. Саарал усны хэрэглээг нэвтрүүлэхийн тулд маш их хөрөнгө мөнгө шаардлагатай. 2030 гэхэд цэвэр усны нөөц шавхагдах магадлалтай гэсэн судалгаа гарсан байдаг. Тиймээс цэвэр усаа гамнаж, саарал усны технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм.
-Орон сууцанд амьдарч байгаа айл өрхийг усны тоолуурт холбох ажил ямар шатандаа явж байгаа вэ. Хэдэн айл өрхийг усны тоолуурт холбосон бэ?
-Засгийн газрын 311 дүгээр тогтоолын дагуу айл өрхүүдийг усны тоолуурт холбох ажил хийгдэж байгаа. ОСНААУГ-ын тоолууржуулах ажил 79.7 хувьтай байна. Үлдсэн 20.3 хувь буюу 29 мянган айл өрх тоолуургүй байгаа. Иргэд тоолуур авах санхүүгийн боломжгүй болон тоолуур тавиулах хүсэл сонирхолгүй байна. Мөн инженерийн шугам сүлжээ нь тоолуур тавих боломжгүй угсрагдсан газрууд ч байна.
-Смарт тоолуурын талаар мэдээлэл өгнө үү?
-Бид смарт тоолуурыг дэмжин ажиллаж байгаа. Смарт тоолуурыг нэвтрүүлснээр бидний ажлыг маш их хөнгөвчлөх юм. Айл өрхүүдээс тоолуурын заалт авах гэж тав тухыг алдагдуулахгүй байх зэрэг давуу талуудтай. Гэвч инженерийн шугам сүлжээний угсралтаас хамааран айл өрхүүд олон смарт тоолуур тавих шаардлага гарах юм. Смарт тоолуур нь одоогийн хэрэглэж байгаа механик тоолуураас үнэтэй учир иргэдийн санхүүгийн боломж тэр бүр хүрэлцээгүй байна.
| Ж.ПҮРЭВЖАМЦ: Шугам сүлжээний засварыг тохижилт эвдэж сүйтгэхгүйгээр хийдэг болно |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |