• Өнөөдөр 2024-05-04

Хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгалаа

2021-06-23,   684

УОК ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны шийдвэрийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа. Тэрбээр "УОК-оос Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Өнөөдрийн байдлаар 19 аймгийн 176 сум хөл хорио тогтоогоод байгаа. Аймаг, сумдын удирдлагууд нөхцөл байдлаасаа хамааран хөл хорих шийдвэрийг өөрсдөө гаргана. Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учир иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих нь зүйтэй. Иргэдийг агаар салхинд гарах үйл ажиллагааг гэр бүлийн хүрээнд зохион байгуулахыг зөвлөн, дэмжиж байгаа. Ирэх долоо хоногоос 12-15 насны хүүхдүүдийг файзер вакцинд хамруулж эхэлнэ. Түүнчлэн ресторан, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал, амралтын газрын үйл ажиллагааны хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгахаар шийдвэрлэлээ" гэв.
Хоолны газрууд заалаар үйлчлэх болон амралт, жуулчны баазын хязгаарласан хугацааг 10 хоногоор сунгалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188