• Өнөөдөр 2024-05-17

С.ЭНХБОЛД: Хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй

2021-06-23,   543

           Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал оруулж ирсэн бөгөөд одоогоор Засгийн газар болон УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гаргаагүй гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.  Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар коронавирусийн  эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсож байна.
 
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Халдварт өвчний үеэр авах сонгомол арга хэмжээ нь хөл хорио тогтоох. Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох санал оруулж ирсэн. Одоогоор Засгийн газар болон УОК-оос хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй байгаа. Халдварын тархалт хөл хөдөлгөөнтэй шууд холбоотой. Хөдөлгөөнийг хумьж байж халдварын тархалтыг зогсооно. Сая шагнал, найр зэргийн улмаас тархалт нэмэгдсэн" гэлээ.
 

С.ЭНХБОЛД: Хөл хорио тогтоох албан ёсны шийдвэр гараагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188