• Өнөөдөр 2024-05-17

Ховд голын эргээс нэр, нас, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ

2021-06-22,   816

     Баян-Өлгий аймгийн төвөөс урд зүгт 12 километрийн зайд орших Бугат сумын Хатуу багийн Хасбаатарын хөшөө гэдэг газар "Ховд голын эрэгт хүний цогцос байна" гэсэн дуудлагыг өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний 21:34 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт хэргийн газарт очиж, нэг цаг 21 минут ажиллаж цогцсыг гаргажээ. Улмаар цогцсыг аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлсэн байна. Одоогоор амиа алдсан иргэний нэр, нас, хаяг тодорхойгүй байгаа аж. 

Ховд голын эргээс нэр, нас, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188