• Өнөөдөр 2024-05-17

Туул голын эхэнд минж нутагшууллаа

2021-06-22,   411

      Туул голын усны урсацыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчирч, өсгөж байна. Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийт 57 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голд нутагшуулаад буй. Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна.
 
Энэ жил “Минж үржүүлэх, нутагшуулах төв"-д анх удаа нэг бодгаль минжнээс таван ихэр дүдэр төллөсөн билээ. Мөн нас биед хүрсэн гурван бүлийн зургаан бодгаль минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын хоёрдугаар багийн нутагт тавилаа. Ингэхдээ усны төвшин, урсгалын хурд болон эргийн нөхцөлийг харгалзан ус боох далан хийж, намагжуулах, цүнхээл үүсгэх зэргээр минжний амьдрах орчин сайжруулсан аж.
Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх улмаар өөрөө өсөж үржих боломж бүрдэнэ.
 
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
 

Туул голын эхэнд минж нутагшууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188