“Ковид-19” цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Коронавирусийн эсрэг вакцины хоёрдугаар тунд 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 90 хувьтай байна. Үүнээс II тунгаа хийлгээд 14 болон түүнээс дээш хоносон 1 сая 696 мянган иргэн байна. Гэтэл насанд хүрсэн хүн амын 60 хувийн 90 хувь нь хоёр тун хийлгэсэн гэдэг нийт хүн ам буюу 3.3 сая иргэний 90 хувь нь вакцинд хамрагджээ гэх ойлголтын зөрүү гарч байна. Үүнээс болоод иргэд тайвширч, халдвар хамгааллын дэглэмээ сулруулж байна. Нийт хүн амын 36.5 хувийг бүрдүүлж байгаа 0-17 насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй. Бусад шалтгаанаар мөн дархлаажуулалтад хамрагдаагүй 400 орчим мянган иргэн бий. Ингээд тооцвол нийт хүн амын 45-48 хувь нь вакцинд огт хамрагдаагүй байна. Иргэдийн “Вакцинд хамрагдаач ээ” гэж уриалаад байдаг нь ийм учиртай юм.
Дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэхийн тулд 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна. Энэ хүрээнд 2.5 сая тун Файзер вакциныг авах гэрэгээр эхний татан авалт хийж, вакцинаа хийгээд явж байна. Гэсэн хэдий ч иргэдийн вакцинд хамрагдалт муу байна. Энэ хугацаанд дотоод, гадаадын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийвэл хэзээнээс хийж, ямар шат дараалалтай явахыг судална. Вакцины судалгааг харьцангуй сайн хийж байгаа бөгөөд удахгүй эцсийн байдлаар УОК, Засгийн газарт танилцуулах чиглэл өгсөн.
Улсын хэмжээнд 16000 эмч, эмнэлгийн ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна
Анх улсын хэмжээнд цар тахлын бэлэн байдалд 1000 ор бэлтгээд байсан. Сүүлийн гурван сарын турш халдварын тоо эрчимтэй нэмэгдсээр байгаад өнөөдөр улсын хэмжээнд 11500 гаруй оронд өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол ихсэх тусам нэмж ор дэлгэх боломж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарын ажилтны хомсдол яалт ч үгүй гарч байна. Үүнээс гадна дотооддоо дархлаа дэмжих био бэлдмэлийн үйлдвэрлэлийг эхлүүлээд явж байна.
Эхний бүтээгдэхүүн нь долдугаар сарын сүүлчээр гарах байх. Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана. Амралт, сувилал, ресторан, цайны газруудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж ажиллахыг зөвлөсөн боловч огт дэглэм сахихгүй байсан учир долоо хоногоор хязгаарлаад байна. Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно" гэв.
| С.АМАРСАЙХАН: Нөхцөл байдал хүндэрвэл хөл хорихоос өөр аргагүй |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |