• Өнөөдөр 2024-04-26

2022 оноос Хонконг Улсад суралцах монгол оюутанд 100 хувийн тэтгэлэг олгоно

2021-06-20,   437

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Боловсролын нарийн бичгийн дарга Кевин Йеунгтэй энэ сарын 17-нд уулзлаа. Уулзалтаар боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тодорхой асуудлаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
 
Мөн уулзалтын үеэр Нарийн бичгийн дарга Кевин Йеунг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Хонконгийн Боловсролын газар хооронд байгуулж буй Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт манай талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зурсан бөгөөд тухайн өдрөөс хүчин төгөлдөр болж байна.
 
Энэхүү баримт бичгийг байгуулсны үндсэн дээр Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам – Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болгож, уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр Хонконгийн улсын их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож буйгаа мэдэгдлээ. Нэг оюутны сургалтын төлбөр 200 сая төгрөг юм.
 

2022 оноос Хонконг Улсад суралцах монгол оюутанд 100 хувийн тэтгэлэг олгоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-08 23:23:19
    Ж: Тэтгэлгийн бүртгэл хэзээ эхлэх вэ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188