• Өнөөдөр 2024-04-25

Цэргийн ёслолын жагсаал зохион байгуулахгүй

2021-06-20,   651

      Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ. Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцалсан гэж мэдэгдлээ.
Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд коронавирусийн халдвар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа төв талбайд цэргийн парад хийх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан билээ.

Цэргийн ёслолын жагсаал зохион байгуулахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188