• Өнөөдөр 2025-04-22

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багаас хөл хорих санал гаргажээ

2021-06-19,   703

             ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн О.Батбаяр оролцлоо. Тэрбээр "Эрдэмтдийн багийн зөвлөлөөс халдварын тохиолдлыг зургаадугаар сарын 15-наас буурна гэж тооцоолсон ч нэмэгдлээ. Үүнд маш олон зүйл нөлөөлсөн. Иргэдийн хөл хөдөлгөөн маш их нэмэгдсэн. 16 мянга гаруй иргэн шагнал авлаа. Эдгээр иргэн  шагналынхаа найр наадмыг хийсэн. Энэ бүх зүйл нөлөөллөө. Мөн Монголд байгаа вирус мутацид орсон байж болзошгүй гээд олон нөхцөл байдал нөлөөлсөн. Иргэд вакциндаа итгэх хэрэгтэй. 
 
УОК-ын Эрдэмтдийн баг бүх заавар, зөвлөмжөө хараат бусаар гаргаж, УОК-т хүргүүлдэг. Өнөөдрийн байдлаар Эрдэмтдийн багаас УОК-т хүргэж байгаа дүгнэлт бол "Вакцинжуулалтын явц, судалгаануудаа хараад хөл хориог тогтоох зайлшгүй шаардлага байгаа"-г хэлж байна. Тохиолдлын тоо 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна. 
 
Хөл хорио тогтоох шаардлага үүссэн. Нэгдүгээрт, халдварын тоогоо харах ёстой. Өвчлөл өндөр байна. 
 
Хоёрдугаарт, орны ачаалал хамгийн өндөр түвшинд хүрчихлээ. 
 
Гуравдугаарт, лабораторийн ачаалал нэмэгдчихлээ. 
 
Дөрөвдүгээрт, нас баралт маш их байна. Зөвхөн долдугаар сард өвдөх тохиолдлын тоо 100-120 мянга давах тооцоолол байна. Үүнийгээ дагаад эрсдэлт бүлгийнхэн маш их эрсдэлд орно. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байна" гэлээ.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багаас хөл хорих санал гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 22:40:07
    Zochin: Zuv sh dee. Khul khorio. Khetsyy bna. Nagats egch maani tussan. Chingeltei dyyrgiin emneleg emchilgee ch khiikhgyi, uur emnelegt shiljyylne gd shiljyylekhgyi 2 khonoloo. Emch nar n' bid nar emchilgee khiikhgyi gj bna. Utsaa avdag asuudal shiiddeg ch gazar alga bna gj bna. Emneleg memleg or n' ch khyrekhee bolison um shig bna sh dee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 21:48:40
    МААМ.ГАНЦОГТ: Яагаад ганцхн одон тэмдэг яриад байгаан бэээ.Хүрэлсүх чинь хичнээн хүнд хөл хорионий үед 100-жилийн бэлг мөнгөө тараав .Сонууль хойшлуулие гэжиргэд гуйгаад байхад луйврийн өрсөлдөгчгүй сонгууль хийж суртачилгааг хот хөдөөгүй хийж хэчнээн хүнд тарааснийг яагаад ярихгүй байнаа Энэ өвчин ихсэж тархасан нь МАН; Хүрэлсүхийн 1000% буруу шүү яраичэээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 21:48:33
    МААМ.ГАНЦОГТ: Яагаад ганцхн одон тэмдэг яриад байгаан бэээ.Хүрэлсүх чинь хичнээн хүнд хөл хорионий үед 100-жилийн бэлг мөнгөө тараав .Сонууль хойшлуулие гэжиргэд гуйгаад байхад луйврийн өрсөлдөгчгүй сонгууль хийж суртачилгааг хот хөдөөгүй хийж хэчнээн хүнд тарааснийг яагаад ярихгүй байнаа Энэ өвчин ихсэж тархасан нь МАН; Хүрэлсүхийн 1000% буруу шүү яраичэээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 21:48:24
    МААМ.ГАНЦОГТ: Яагаад ганцхн одон тэмдэг яриад байгаан бэээ.Хүрэлсүх чинь хичнээн хүнд хөл хорионий үед 100-жилийн бэлг мөнгөө тараав .Сонууль хойшлуулие гэжиргэд гуйгаад байхад луйврийн өрсөлдөгчгүй сонгууль хийж суртачилгааг хот хөдөөгүй хийж хэчнээн хүнд тарааснийг яагаад ярихгүй байнаа Энэ өвчин ихсэж тархасан нь МАН; Хүрэлсүхийн 1000% буруу шүү яраичэээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-19 17:50:36
    болд: ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ ИРГЭДИЙН ХӨЛ ХОРЬЖ БОЛОХ Л ЮМ. МИНИЙ ХУВЬД ЭРДЭМТЭД ХОЛ ОЧИЖ ХУЦ ГЭЕ ДЭЭ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188