• Өнөөдөр 2025-04-22

16-17 насны 2215 хүүхдийг дархлаажуулалтад хамруулжээ

2021-06-19,   388

Нийслэлийн хэмжээнд өчигдөр жирэмсэн эх, 16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунгаа хийлгээд байна. Ингэснээр Улаанбаатарт Ковид-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 1938, хоёр дахь тунд 2433, нийт 4371 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
 
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968.373 нь эхний тунд, 89.5 хувь буюу 853.595 нь хоёр дахь тунд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод өнөөдөр /2021.06.19/ явуулын долоо, суурин 23 цэгт 47 багийн 261 эмч, ажилтан ажиллаж, 6201 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. 

16-17 насны 2215 хүүхдийг дархлаажуулалтад хамруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188