• Өнөөдөр 2025-04-22

Мэргэжлийн хяналтын газраас дархлаажуулалтын цэгт хяналт, шалгалт хийжээ

2021-06-18,   547

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. Мэргэжлийн хяналтын байгууллага орон нутгийн дархлаажуулалтын 65 цэгт хяналт тавин ажилласан байна. Дархлаажуулалтын явцад урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байжээ. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн хэмжээнд өссөн дүнгээр БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн “Verocell” вакцин 1.955.567 хүн/тун, ОХУ-ын “Sputnik-V” 1700 хүн/тун, БНСУ-ын “AstraZeneca” вакцин 4690 хүн/тун, АНУ-ын “Файзер” вакцин 65856 хүн/тун татан авчээ.
 
    Мөн нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын найман цэгт хяналт шалгалт хийхэд цэгүүдээр өдөрт 30-100 хүн үйлчлүүлж байгаа бөгөөд вакциныг зааврын дагуу зохих хэмд хадгалж, хэрэглэж байв. Шалгалтаар дархлаажуулалтын явцад урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй, илэрсэн зөрчилгүй байна. Эмнэлгийн ажилтнуудад тарилгын аюулгүй байдал, вакцин хадгалалт тээвэрлэлт, буцаалт, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, 16-17 насны хүүхдүүдийг “файзер” вакцинаар дархлаажуулахдаа ЭМ-ийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/368 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

Мэргэжлийн хяналтын газраас дархлаажуулалтын цэгт хяналт, шалгалт хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188