• Өнөөдөр 2024-04-26

“ХҮНС КОМПЛЕКС” ХХК Имартын “Хөх шошго” хөтөлбөрийг дэмжиж талархлаа илэрхийллээ

2021-06-17,   497

 Үндэсний үйлдвэрлэгч “Хүнс комплекс” ХХК-ы зүгээс Имарт хайпермаркетын хэрэгжүүлж буй “Хөх Шошго” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тус компанийн маркетинг, борлуулалтын албаны дарга В.Зоригт ”Хүнс комплекс” ХХК нь “Скай Хайпермаркет” ХХК-тай анх байгуулагдсан цагаас эхлээд таван жил тасралтгүй хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид энэ эрчээрээ ажилласаар байх болно. Цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдал амаргүй байгаа ч Имартын зүгээс хамтын хүчээр даван туулах зорилготойгоор “Хөх шошго” хөтөлбөрийг эхлүүлж дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаа. Иймд Имартынхаа хамт олонд талархаж байна" гэлээ.
Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжих үүднээс тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой. Улмаар хэрэглэгч Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой юм байна. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчдэдээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна

“ХҮНС КОМПЛЕКС” ХХК Имартын “Хөх шошго” хөтөлбөрийг дэмжиж талархлаа илэрхийллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188