-Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож “Best of nation" шагналын эзэн болсонд баяр хүргэе. Тус тэмцээнд хэрхэн оролцох болсон талаараа ярихгүй юу?
-Монгол Улсад зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнүүдэд оролцсон. "WorldSkills Lyon 2024" тэмцээнийхээ өмнө бэлтгэл болох журмаар Абу-Дабид болон БНХАУ-д болсон нөхөрсөг тэмцээнд оролцсон. Мөн БНСУ-д 14 хоног бэлтгэл хийсэн. Нөхөрсөг тэмцээнүүд нь өрсөлдөгчидтэйгөө танилцаж, сэтгэл зүйгээ бэлдэх зориулалттай байсан. Монгол Улсад болсон гурван шатны тэмцээний хоёрт нь тэргүүлж "WorldSkills Lyon 2024" тэмцээндээ оролцсон.
-"WorldSkills Lyon 2024" тэмцээнд гагнуурчны ур чадвараа сольсон шүү дээ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Коллежид гагнуурчнаар сурна гэдэг гэнэтийн шийдвэр байсан л даа. Ер нь их сургуульд элсэн гэж боддог байсан. Коллежид мэргэжил эзэмшсэнийхээ дараа хүсвэл үргэлжлүүлээд их сургуульд сурч болно гэдгийг ахаасаа сонсоод аавтайгаа ярилцаж байгаад гагнуурчнаар сурсан.
.jpg)
-Дэлхийн ур чадварын тэмцээний гагнуурын төрөл ямар үе шаттайгаар явагдав?
-Нийт дөрвөн модуль даалгаврыг 18 цагийн хугацаанд буюу дөрвөн өдрийн турш хийж гүйцэтгэсэн. Энэхүү даалгаврууд нь оролцогчоос өндөр түвшний ур чадвар шаардаад зогсохгүй гагнуурын дөрвөн төрлийг маш олон арга хэлбэрээр ашиглахыг шаарддаг юм билээ. Эхлээд стандарт гагнуурын сорьц буюу ган хавтан болон шугам хоолойг орон зайн сонгогдсон байрлалд гагнуурын төрлүүдийг ашиглан гагнасан. Дараа нь нүүрстөрөгчит ган сорьц материалуудыг ашиглан даралтат сав гагнаж угсарсан. Гурав дахь даалгавар нь хөнгөн цагаан материалыг ашиглан тусгай хийц зориулалт бүхий бүтээцийг аргон гагнуурын төрөл ашиглан гагнах байсан.Сүүлийн даалгавар нь өмнөх модулийн адил бүтээцийг нерж буюу зэвэрдэггүй ган ашиглан гагнаж угсарсан. Сүүлийн хоёр модуль тус бүр 10 оноотой нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан өвөрмөц хийж хийх даалгавар байлаа.
-Таны хувьд хамгийн хүнд даалгавар аль нь байв?
-Бүгд чадвар шаардсан даалгавар байлаа. Тэр дундаас нүүрстөрөгчит ган сорьц материалуудыг ашиглан даралтат сав гагнах жаахан хэцүү байлаа. Саванд 60 баллын даралт өгөх учраас илүү анхааралтай ажиллах хэрэгтэй болсон.
(5).jpg)
-Эх орноо төлөөлж олон өдөр дараалан тэмцээнд оролцохдо сандарсан уу, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?
-Тэмцээнд орохоос хоёр хоногийн өмнө сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авсан. Айдас, сандралаа хэрхэн давах талаар сэтгэл зүйч зөвлөгөө өгсөн учраас тэмцээний үеэр хэт сандарч айгаагүй. Тэмцээний үеэр алдаа гаргасан ч түүндээ бухимдалгүй дараагийн даалгавраа хийсэн.
-Эх орноо төлөөлж "WorldSkills Lyon 2024" тайзан дээрээс тангараг өргөх үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Тангараг өргөнө гэдгээ хоёр сарын өмнө мэдсэн. Гэхдээ тэмцээний бэлтгэлээс болоод төдийлөн цаг гаргаж бэлдэж амжихгүй л байсан. Улаанбаатарт сургалтад суух гэж ирэхдээ илүү цаг гаргаж бэлдсэн. Тэмцээн болох улсдаа ирснийхээ дараа тангараг өргөх хүүхдүүд тайзан дээр гарч бэлтгэл хийсэн юм. Цэнгэлдэх дүүрэн хүн, том тайзан дээр өмнө нь гарч байгаагүй учраас жаахан сандарч, түгдэрсэн. Гэхдээ Монгол Улсаа төлөөлж байгаа учраас түгдэрч, эсвэл цаас харж тангаргаа уншихыг хүсээгүй. Тэр үед сэтгэл зүйчийн зөвлөгөө дэм болсон шүү, тайвшраад үгээ хамгийн сайнаараа үгээ хэлсэн. Тангараг өргөөд зогсож байхдаа өөрөө бага зэрэг бахархсан. Хөдөө орон нутгаас анх удаа дэлхийн ур чадварын тэмцээнд оролцоод зогсохгүй, эх орноо төлөөлж тангараг өргөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа.
-Тангараг өргөж байгаа хүүгээ харсан гэр бүлийнхэн нь их бахархсан байхдаа?
-Аав, ээж маань надаар бахархдаг гэж үргэлж хэлж, урам өгдөг. Сургуульд байхаасаа хичээлдээ сайн, сум, аймгаас зарласан тэмцээн бүрийн шагналт байрт шалгардаг учраас их бахархдаг, надад итгэдэг гэсэн. Улс, аймгийн ур чадварын тэмцээн болдог гэдгийг тэмцээнээс хоёр сарын өмнө мэдэж бэлдэж эхэлсэн.

-Олон улсын оролцогчдоос үлгэр дуурайлал авах зүйл нь юу байв?
-Бусад оролцогчид хамгийн багадаа гурван жил бэлтгэл хийдэг юм билээ. Тэд яг робот шиг сайн гагнаж байсан. Тэрнээс бага хугацаанд бэлтгэл хийсэн хүмүүсийн чадвар тийм ч сайн биш. БНСУ-д очиж бэлтгэл хийх үед тэнд байсан оролцогч “Таван жил бэлтгэл хийгээд ур чадварын тэмцээнд оролцдог. Тухайн хүнийг бэлтгэл хийж байх хооронд дараа жил нь оролцох хүүхэд бэлтгэлээ эхэлдэг” гэсэн.
-Тэгвэл монгол хүний бусад орны оролцогчдоос ялгарах онцлог нь юу байв?
-Монголчууд хурд, тэвчээр, сэтгэхүйгээрээ ялгарч байсан. Дахиад хоёр жил илүү бэлтгэл хийхэд илүү амжилт гаргах боломжтой санагдсан.
-Ур чадварын тэмцээнд нэг удаа л оролцох эрхтэй юм билээ. Тэгвэл дараагийн тэмцээнд оролцох дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?
-Оролцож үзсэн хүний хувиар “Ингэж хий” гэж заахаас илүүтэйгээр сэтгэл зүйгээр нь дэмжинэ гэж бодсон. Тэмцээний цаг эхлэхэд нүд цаг руу л хараад байдаг юм билээ. Тиймээс бухимдаж, сандрах үедээ сэтгэл зүйгээ сайн удирдаарай гэж зөвлөнө.
-Үргэлжлүүлэн их сургуульд сурах уу?
-Их сургуульд сурах талаар бодож байгаа. Гэхдээ одоохондоо ямар мэргэжлээр сурахаа шийдээгүй байгаа.
| Б.ЧУХАЛ: ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ТАНГАРАГ ӨРГӨЖ, “BEST OF NATION" ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |