Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрхийг бий болгож, содон ая, эгшиг нэмж буй залуу уран бүтээч О.Номукитай ярилцлаа. Түүнийг “Хурд” хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаярын охин гэдгээр нь уншигчид илүүтэй танина. Цаашид залууст гэрэл гэгээ, зорилго, хүсэл мөрөөдөл бэлэглэх уран бүтээл бүтээх хүсэлтэй О.Номукитай ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. О.Номуки хөл хорионы өдрүүдийг хэрхэн ашиглаж, юу хийж өнгөрүүлж байна вэ?
-Хөл хорионы үед иргэнийхээ үүргийг сайтар биелүүлэхийн хажуугаар өөрийгөө танихад цаг зарцуулж, хичээл номондоо анхаарч байна.
-Анхны уран бүтээл болох “Starry eyes” дууных нь клип их өвөрмөц санагдсан. Клипнийхээ найруулгыг өөрөө санаачилж, хийсэн гэсэн үү?
-Би 19 настай. Жилийн өмнө “Starry eyes” хэмээх анхны дуугаа гаргасан. Уран бүтээлч бүтээлийнхээ санааг өөрөө гаргавал илүү чанартай болж чаддаг санагдсан. Анхны бүтээл төрөх үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж, бусадтай ойлголцох хандлага зэрэг нь надад дурсамж болон үлдсэн. Мөн илүү ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч авч чадсан. Хэдийгээр өөрийнхөө гаргах гэсэн санааг бүрэн гүйцэд илэрхийлж чадаагүй ч уран бүтээлч хүнд байх ёстой эрхэм чанар, нарийн ур чадварт суралцаж, дараагийн уран бүтээлээ бусдын зүрх, сэтгэлийг догдлуулж, уярааж чадсан чанартай бүтээл хийх зорилго, хүсэл мөрөөдөлтэй болж чадсан.
-Дуу дуулах, хөгжмийн ертөнцөд дурлах болсон дурсамжаасаа хуваалцаач. Аавынх нь нөлөө мэдээж байсан байх?
-14 настай байхдаа Селена Гомазийн пен нь болж, үеэлүүдтэйгээ амьд хөгжим тоглон түүний дууг коверлодог байсан. Гадаадын уран бүтээлчдийн поп чиглэлийн дууг одоо ч сонсдог, сонирхдог. Поп дуунууд надад, миний амьдрал, хийж буй бүх зүйлд их нөлөөлдөг. Энэ урсгалын уран бүтээлүүдийг түлхүү сонсох нь шинэ зүйл, уран бүтээл хийх, эрэл хайгуулч байх сэдэл өгдөг гэх юм уу даа. Багадаа аавыг дагаж бэлтгэлээ хийж байгаа газарт нь оччихоод тайзных нь ард өдөржин хүлээдэг л байсан. Гэхдээ тэнд “Хард рок” жанрын дуунуудтай тоглолт болдог байлаа.

Хүн амьдрал болон хувь хүнээс авсан мэдрэмжээ янз бүрээр илэрхийлдэг. Зарим хүн тухайн мэдрэмжээрээ шүлэг бичдэг, бүжиглэдэг, зурдаг. Харин би аливаа зүйлээс авсан дахин давтагдашгүй мэдрэмжээ дуугаар илэрхийлэх дуртай.
-2017 онд Nomuki “Cover night” тоглолт хийсэн гэж сонссон. Тоглолт хийсэн үеийн сэтгэгдлээ яривал?
-Миний хувьд маш хариуцлагатай чухал жил байсан. Төрсөн өдрийнхөө дараа өөрийн сонсдог, дуртай дуунуудаараа ковер хийж, зөвхөн найзуудынхаа хүрээнд тоглолт хийсэн. Тухайн үед маш гоё мэдрэмж авч, тасралтгүй уран бүтээл хийх урам зориг минь дүрэлзсэн дээ.
-Одоогоор дөрвөн клипээ “Youtube” платформд байршуулсан байна билээ. Бүгд англи үгтэй дуу байсан. Цаашид ч англиар дуулах уу?
-Миний бүх дуу англи үгтэй. Цаашид ямар уран бүтээл гаргахыг тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ англи үгтэй дуу дуулах бодолтой байна.
-Ямар өнгө аяс, онцлогтой клип хийхийг хүсдэг вэ?
-Бусдыг гайхашруулсан клип хийхийг хүсдэг. Анхны клипээ 2019 оны зургадугаар сарын 28-нд “Youtube” платформд оруулсан. Клипний зохиол миний санаа байсан ч бодож байсан санаагаа бүрэн дүүрэн болж чадаагүй. Цаашид туршлага хуримтлуулаад илүү сайн уран бүтээл хийнэ гэж боддог.
-Дуугаараа сонсогчдод ямар мэдрэмж бэлэглэхийг хүсдэг вэ?
-Хүн амьдрал болон хувь хүнээс авсан мэдрэмжээ янз бүрээр илэрхийлдэг. Зарим хүн тухайн мэдрэмжээрээ шүлэг бичдэг, бүжиглэдэг, зурдаг. Харин би аливаа зүйлээс авсан дахин давтагдашгүй мэдрэмжээ дуугаар илэрхийлэх дуртай. Үүнийгээ өөрийгөө илэрхийлэх бүрэн дүүрэн боломж гэж боддог. Хүний амьдралын хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг бол яалт ч үгүй дуу хөгжим. Тиймээс ч дууныхаа шүлгийг би өөрөө бичдэг.

-Дуу хөгжим сонсох, уран бүтээл хийхээс өөр төрлийн хобби бий юү?
-2017 оноос хойш пэйж хуудас хөтөлж, бичвэрээ тогтмол оруулж байна. Мөн “Medium” апплейкшнд хаягтай. Уран зохиолын ном унших маш их дуртай. Ном унших, өөрийн хүссэн зүйлээ бичих нь миний амьдралын салшгүй хэсэг.
-Цаашид ямар төрлийн уран бүтээл гаргахаар төлөвлөж байна вэ?
-Би “Энди” поп чиглэлийн дуунууд гаргасан. Цаашид ч энэ чиглэлээр дуулна. Гэхдээ цаг үеэ дагаад өөрчлөгдөж магадгүй л юм. Тухайн үеийн залуучуудын сонирхол, хэв маягт тулгуурлан өөрийнхөө мэдрэмжээр техник технологи ашиглаж, өвөрмөц клиптэй дуу хийх мөрөөдөлтэй.
-Чамд дуу, хөгжим хэрхэн нөлөөлдөг вэ?
-Зарим ая,санамсаргүй сонссон дуу тухайн өдрийн мэдрэмж, сэтгэл санааны байдлыг тодорхойлдоггүй. Харин миний амьдралыг хардаг өнцөг, үзэл бодлыг дуу, хөгжим өөрчилж чаддаг. Аливаа зүйлийг огт өөр өнцгөөс харах боломжтой гэдгийг хүртэл надад мэдрүүлдэг, нөлөөлдөг. Миний хувьд дуу, хөгжим юутай ч зүйрлэшгүй нандин. Дуу, хөгжмөөс амьдралын бүх өнгийг олж харах, мэдрэх, ойлгох боломжтой.

| О.НОМУКИ: Миний хувьд дуу, хөгжим юутай ч зүйрлэшгүй НАНДИН |
|
Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
2026-06-15 16:25:12
Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын жүдочид
2026-06-15 15:38:34
“Чингис хаан” музей Польш Улсын Цэргийн музейтэй хамтарч ажиллана
2026-06-15 15:13:39
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-06-15 14:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР: ХОТЫН САНХҮҮ БЭХЖИХ ТУСАМ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ
2026-06-15 13:08:26
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРСЭН. ТИЙМЭЭС ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ НӨХӨХИЙН ТУЛД НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ САНХҮҮЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
2026-06-15 13:00:01
Ази-Европын музейн удирдлагууд чуулж эхэллээ
2026-06-15 12:55:07
Цахилгаан хязгаарлах өнөөдрийн хуваарь
2026-06-15 12:49:55
“КОФЕТОЙ ШҮЛГҮҮД”-ЭЭС ОНЦЛОХУЙ
2026-06-15 12:15:21
Монголчууд найдвартай, ил тод системээр хандив өгөх хандлага руу шилжиж байна
2026-06-15 12:00:00
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН СОНСГОЛД Х.НЯМБААТАР ТЭРГҮҮТЭЙ 100 ГАРУЙ ХҮН ДУУДАГДЖЭЭ
2026-06-15 10:21:53
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-06-15 09:34:06
Германд “МОНГОЛ ӨВ СОЁЛ” наадам амжилттай боллоо
2026-06-15 08:22:03
“ТLJ Түшиг багана” баг Азийн оюутны аваргаас хүрэл медаль хүртэв
2026-06-15 08:01:21
2026-06-15 07:50:50
Гавьяат Т.Тулга үндэсний бөхийн өв соёлыг дэлхийд сурталчилна
2026-06-15 07:41:07
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хятадын ГХ-ын сайд Ван И нар мод тарив
2026-06-15 07:35:21
Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ
2026-06-15 07:32:34
“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ Б.ДАВААДАЛАЙГИЙН ТӨРСӨН АХ АРЦАТЫН АМАНД 300 АЙЛЫН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
2026-06-15 07:00:00
МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
2026-06-15 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-06-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |