Б.Жаргалсайхан Хэнтий аймгийн Чингис хотод төрж, өссөн бөгөөд багаасаа урлагт хайртай, цэцэрлэг, сургуулийнхаа “Урлагийн наадам”-ын бүхий л төрөлд идэвхтэй оролцдог байжээ.
-Сайн байна уу.Шинэхэн уран бүтээлээ нээх гэж байгаад баяр хүргэе. Уран бүтээлийнх нь талаар яриагаа эхлэх үү?
- Би 2021 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд, нэг үеийн төгсөлтийн найзуудтай хамтран “Film4x” продакшныг үүсгэн байгуулсан. Оюутан ахуй цагаасаа нөхөрлөсөн болохоор гар нийлж ажиллахад хүндрэлгүй анхны уран бүтээлийнхээ ард гарлаа. Энэхүү уран бүтээл маань миний анхны гол дүр болохоор сэтгэл нэлээд догдолж, багагүй айдастай нээлтээ хүлээж байна. Өмнө нь богино хэмжээний бичлэгүүд дээр л дүр бүтээдэг байсан.
-Анх удаа гол дүр бүтээсэн сэтгэгдлээсээ хуваалцаач. Зохиолыг хэн бичиж, танд дүрийн санал тавьсан бэ?
-Зохиолоо анх уншихад Оргилын дүр надтай төстэй, ажиллахад сонирхолтой санагдсан. Уран бүтээлийн гараагаа сонирхолтой дүрээр эхлүүлсэндээ баяртай байгаа. Манай кино ерөнхийдөө 18-25 насны залуучууд руу чиглэж хийгдсэн. Шинэлэг бөгөөд сонирхолтой байлгах үүднээс хичээж ажилласан. Кино зохиолыг “Film4x” продакшны найруулагч, зохиолч Д.Дашдолгор бичсэн.
-Киногоороо болон дүрээрээ хэн үзэгчдэд ямар мессеж өгөхийг хүссэн бэ. Танай киног үзсэн хүмүүс юуг ойлгож, мэдэрнэ гэж бодож байна вэ?
-Манай кино дуудлагын жолоочид тохиолддог сонирхолтой зүйлс болон хоёр найзын нөхөрлөлийн талаар харуулна. Бид киногоороо дамжуулан үеийн залуустаа ажлыг голохгүй, чин сэтгэлээсээ хийгээрэй. Аливаа асуудалд хөнгөн хуумгай битгий хандаасай. Амьдралдаа бага алдаарай гэж хэлэхийг хүссэн. Мөн нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулахыг хүссэн. Харин миний дүрээс хүн мөнгөнд хэт донтсоноос зан чанар нь хэрхэн өөрчлөгддөг вэ. Үүнээс болж дэргэдээ байгаа нандин бүхнээ хайхралгүй, алддаг гэдгийг харах болно. Тийм болохоор залуучуудаа үзээсэй л гэж чин сэтгэлээсээ хүсэж байна даа.
-Тус киноны хамгийн хүнд, хөгжилтэй зураг авалт ямар хэсгийн зураг авалт байсан бэ?
-Хүн дуртай зүйлээ хийж байхдаа хэцүү байсан ч жаргалтай байдаг юм билээ. Нойргүй ядарсан ч инээгээд л ажлаад байдаг юм билээ. Хамгийн хүнд сцен шөнөжин нойргүй байж байгаад үүрээр намрын хүйтэн бороонд гол дүрийн хоёр хос сүүлийн удаа уулздаг хэсэг байсан.
-Бид нэгнээсээ үлгэрлэж урагшилдаг шүү дээ. Ямар уран бүтээлчээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-“Фантастик” продакшны уран бүтээлчид болон Цэрэнболд ахаас үлгэр жишээ авч, уран бүтээлүүдийг нь байнга үздэг.
- Киноны талаарх яриагаа түр орхиод Жаргалсайхан гэх хувь хүний талаар ярилцах уу. Урлагаас өөр хобби байдаг уу?
-Найзууд, хайртай дотны хүмүүстэйгээ аялах дуртай. Бас сагсан бөмбөг тоглох дуртай, багаасаа найзуудтай тэмцээнд их оролцдог спорт, урлагт хайртай хүүхэд байсан. Одоо долоо хоногтоо нэг удаа зааланд тоглохыг хичээдэг. Сүүлийн үед фитнесээр хичээллэж байгаа. Мөн дуулах дуртай, энэ ондоо багтааж өөрийн гэсэн дуу гаргах бодолтой байна.
-Нууц биш бол ямар төрлөөр дуу гаргах вэ?
-Бүхий л төрлөөр дуулж, өөрийгөө сорихыг хүсдэг. Залууст зориулсан эрч хүч өгсөн орчин үеийн хэв маягтай уран бүтээл хийхийг зорьж байгаа.
-Энэ олон мэргэжил дундаас яагаад урлагт хүн тэр тусмаа жүжигчин болохоор шийдсэн юм бэ. Бага насны мөрөөдөл үү?
-Хүүхэд байхдаа хошин шогийн тоглолтуудыг алгасалгүй үздэг, даган дуурайдаг байсан. Мөн тухайн үеийн хамтлагуудын дууг өөрийгөө тайзан дээр байгаа мэт төсөөлж дагаж дуулдаг байсан. Хэрвээ би жүжигчин болбол гэж бодоод л мөрөөдөөд л суудаг байлаа. Яг л тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу амьдарч, мэргэжлээрээ ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Дүү нартаа хүссэн мэргэжлээ сонгоорой, мөрөөдөлдөө хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна.
-Гэр бүлд нь урлагийн хүн байдаг уу? Мэргэжлээрээ амжилттай явааг нь хараад бахархаж байгаа байх даа. Юу гэж байна вэ?
-Гэр бүлийн маань урлагийн хүн болохыг эсэргүүцдэггүй байсан ч өөр мэргэжил санал болгосон. Би тэр мэргэжлээр суралцаж үзсэн ч дургүйд хүчгүй юм билээ. Тэгээд хүссэн мэргэжлээрээ суралцсан. Манай гэр бүлд урлагийн чиглэлээр ажилладаг хүн байдаггүй. Гэхдээ аав маань орос дуу маш гоё дуулдаг, ээж бүжиглэдэг. Аав, ээжээсээ авьяасаа өвлөсөн байх гэж боддог доо.
-Хүүхэд насныхаа талаар яриач. Ямархуу хүүхэд байсан бэ?
-Би эмээ, өвөөгийн хайранд өссөн даруухан хүүхэд байсан. Гэрээсээ бараг гардаггүй, жоохон зүйлд л уйлах гээд байдаг байсан. Тэгээд томрох тусам нээлттэй болсон доо. Урлаг, спортоор хичээллэсний ач гэж боддог доо.
-Таны тоглосон богино хэмжээний бичлэгүүдийг үзэхэд хайр дурлалдаа үнэнч, халамжтай залуугийн дүр төрх харагддаг. Залуу хосууд их салах болжээ.Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Миний хувьд өөрийгөө гэр зохиох болоогүй гэж боддог. Би өөрийн бүтээж буй дүрээрээ залуучуудад нэгнээ хайрлаж, дэмжиж, үнэнч байгаасай гэх санааг өгөхийг хүсдэг. Залуу хосууд маань нэгнээ сонсож, ойлгохыг хичээдэг байвал салах нь багасах байх.
-Ирээдүйд тайз, дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллах сонирхолтой байгаа вэ. Тайзны урлагт хүч сорихыг хүсдэг үү?
-Жүжигчин хүн бүхий л төрөлд өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй. Манай продакшн залууст зориулсан жүжиг тавихыг зорьж байгаа.
-Найзуудаараа нийлж продакшн байгуулжээ. Найзуудынхаа талаар яривал. Мөн та өөрийгөө хэр сайн найз гэж боддог вэ. Нөхөрлөлийн үнэ цэн юунд оршдог юм бол?
-Би ер нь олон найзтай, нээлттэй ямар ч хүнтэй найзалж чаддаг төрлийн хүн. Нөхөрлөлийн үнэ цэн тэвчээр, итгэлцэл, хүлээцтэй байдалд оршдог байх.
-Туршиж үзэхийг хүсдэг сонирхолтой зүйл байдаг уу? Эрэгтэй хүн үргэлж хүүхэд шиг олон зүйл туршиж байдаг шүү дээ.
-Туршиж үзэхийг хүсэж байгаа олон зүйл бий. Одоогоор бол найзуудтайгаа өвлийн загасчлал хийхийг хүсэж байна.
-Хүн бүрд эргээд бодоход үргэлж сайхан байдаг. Дулаан мэдрэмж авдаг дурсамж байдаг. Танд тийм дурсамж бий юү?
-Эмээ, өвөөгийн гэрт өнгөрүүлсэн бага нас минь хамгийн сайхан нандин дурсамжтай үе минь байсан. Ер нь хүний хүүхэд нас л хамгийн сайхан байдаг шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
| ЗАЛУУ ЖҮЖИГЧИН Б.ЖАРГАЛСАЙХАН: Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч бууж өгөхгүй |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |