“Дрийм” зочид буудалд тусгаарлагдаж байсан 14 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Есдүгээр сарын 14-ны 22:50 цагт ХӨСҮТ-өөс Мэргэжлийн хяналтын байгууллагад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Дрийм” зочид буудалд тусгаарлагдаж байгаа хүмүүсийн дунд хоолны хордлогын халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 81 хүн ирж тусгаарлагдсан. Мөн есдүгээр сарын 13-нд 56 иргэн ар гэрээсээ эргэлт авсан гэсэн өгүүлэмжтэй байгаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 13 том хүн, нэг хүүхэд тусгаарлагдан эмчлүүлж байна. Биеийн байдал хүндэрсэн хүн байхгүй. Хяналт шалгалтаар ундны уснаас нян судлалын шинжилгээ, хоол үйлдвэрлэлийн газраас арчдас, хүнсний бүтээгдэхүүн, хоолны дээжийг шинжилж байгаа. Тус буудлын хоол үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байна” хэмээн мэдээлж байсан. Тэгвэл тусгаарлалтад байсан иргэд хоолноос хордсон нь батлагджээ. Энэ талаар хоолны хордлого авсан, нэрээ нууцлахыг хүссэн иргэнээс тодрууллаа.
-Шинжилгээний хариу гарсан гэж сонслоо. Хордлого авдаг өдөр ямар хоол идсэн юм бэ?
-Зочид буудлын гал тогооноос тусгаарлалтад байгаа иргэдэд цуйван, бууз, ногоотой шөл, банштай шөл, будаатай хуурга өгсөн. Есдүгээр сарын 12,13-нд өгсөн эдгээр хоолноос л хордсон байх. Өнөө өглөө эмч орж ирээд “Хоолны хордлого болох нь шинжилгээгээр батлагдсан” гэж хэлсэн. Одоогоор эмчилгээ хийлгээд биеийн байдал сайжирсан. Хэдийгээр энд 14 хүн байгаа ч буудалд хөнгөн хэлбэрийн хордлоготой олон хүн байгаа. Үүнийг нуугаад хэлэхгүй байгаа.
-Та хэдийг гаднаас эргэлтийн хоол авсан. Түүнээсээ хордсон байх магадлалтай гэж мэдээлсэн шүү дээ. Энэ нь үнэн юм уу?
-Гаднаас хөнгөн хүнсний зүйл оруулсан өдрийн өмнөх өдөр хордлогын шинж тэмдэг илэрсэн байсан. Бид өмнө нь хоол гаднаас оруулж байгаагүй. Эргэлтээр юм оруулахад заавал шалгаж оруулдаг. Мөн энд шинжилгээ өгсөн 14 хүний шинжилгээний хариу яг адилхан гарсан. Гэхдээ яг аль хоолноос хордсон талаарх шинжилгээний бичгээ аваагүй байна.
-Коронавирусийг илрүүлэх гурав дахь шинжилгээгээ өгсөн гэсэн үү. Тусгаарлалтын хугацаа нь хэзээ дуусах вэ?
-Шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тусгаарлалтын хугацаа өнөөдөр дуусаж байгаа ч гаднаас хоол оруулсан гээд хугацааг сунгасан. Биеийн байдал сайжирч, бүрэн эдгэрсний дараа эмнэлгээс гаргана гэсэн.
-Ямар эмчилгээ хийж байна вэ?
-Бидэнд 3-5 төрлийн эм уулгасан байдалтай л байна. Энэ нь гэрээрээ уухад ч болохоор эмчилгээ гэсэн үг. Мөн бидэнтэй цуг нислэгээр ирсэн хүмүүсийг маргааш өглөө буудлаасаа гар гэсэн байна лээ. Шинж тэмдэг илэрсэн үед нь яаралтай хувьдаа арга хэмжээ авсан хүн олон байгаа. Тэр хүмүүсийг хэрхэн эмчлүүлэх нь тодорхойгүй байна. “Дрийм” зочид буудалд ямар арга хэмжээ авсан нь ч тодорхойгүй байна.
| Тусгаарлалтад байхдаа хоолны хордлогод орсон иргэн: Бид гаднаас хоол оруулаагүй. Шинжилгээний хариу хоолны хордлого болох нь тогтоогдсон |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |