Хөдөө аж ахуй, Биотехнологийн сургуулийн багш, Хөдөө аж ахуйн ухааны доктор Ё.Доржбаттай “Баянбулаг” омгийн хонинд хийсэн судалгааны талаар ярилцлаа.
-“Баянбулаг” омгийн хонинд хийсэн судалгааны үр дүнг хэрхэн харж байна вэ. Омгийн судалгаа хийхэд юуг чухалчилдаг вэ?
-2010 оноос “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын мал аж ахуйн мэргэжилтнүүдийн хамт нутгийн хонин сүргийг ангилан, цөм сүрэг бүрдүүлэх, ашиг шим нэмэгдүүлэх ашиг шимийн түвшинг тогтоосон. Сум, орон нутгийн удирдлагын саналаар “Нутгийн шилмэл омгийн хонь бий болгох” эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга зүйн дагуу нутгийн хонины галбир, бие цогцос, мах, сүү, ноос, арьс нэхий зэрэг үндсэн ашиг шимийн гарц чанар, хонины амьдын жин, биеийн хэмжээ, бэлчээрээр таргалах чадвар, нядалгын үзүүлэлт, махны химийн найрлага, морфологи бүтэц, ноосны болон саамийн гарц зэрэг үзүүлэлтийн талаарх судалгааг сүүлийн жилүүдэд аймаг, орон нутгийн мэргэжилтнүүд, шавь нартайгаа хамтран хийсэн.
-Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хэчнээн хонинд судалгаа хийж, хэдэн өрхөөс сонгон бүрдүүлсэн бэ?
-Баянбулаг суманд сүүлийн таван жилийн дунджаар 46.4 мянган хонь үржүүлсэн. Үүний дотор өсвөр хонь 30.8 хувь үржлийн эм хонь 46 хувь, эр хонь 22.3, хуц нэг хувийг эзэлсэн. 15.2 мянган хонийг ангилж, тохиромжтой 10 мянга гаруй үржлийн цөм сүргийг 21 өрхөөс сонгож бүрдүүлсэн. Ийнхүү нутгийн хонины сонголт, хэсэгчилсэн хээлтүүлэг, ашиг шимийн судалгаа, үржлийн бүртгэл, удмын үржүүлэг зэрэг үржил селекцийн ажлын үр дүнд хангай, тал хээрийн бүсийн байгаль, цаг уур, маллагааны нөхцөлд дасан зохицсон “өөр дотор нь” цэврээр үржүүлэхэд бүрэн хүрэлцээтэй, “Баянбулаг” омгийн хонийг бий болгон ХХААХҮ-ийн сайдын 2020 оны А\359 тоот тушаалаар батлуулсан юм.
“Баянбулаг” хонины хаврын жин дунджаар охин төлөг 32.1 кг, эм хонь 45.1 кг, төлгөн хуц 35.3 кг, бүдүүн хуцных 57.4 кг байгаа. Намрын амьдын жин охин төлөгнийх 45.5, эм хонь 55.0, төлгөн хуц 49.21, бүдүүн хуц 70.4 кг байдаг. Сүүлний хэмжээ нас ахих тусам томордог. Дунджаар урт нь 52.34 см, өргөн нь 21.34 см, тойрог нь 72.42 см хүрдэг. Хонины нядлагын гарц дунджаар 51.6 хувь, гулуузны морфологи бүтцэд булчин мах 73.23 хувь, өөх 11.4 хувь , холбогч эд 2.3 хувь, яс 13.1хувийг эзэлдэг. Ноосын гарц нь сүргийн дунджаар 1470 г, ноосны бүтцэд дунджаар ноолуур 58.4 хувь , завсрын үс 6.7 хувь, сор үс 28.2 хувь, ямаан үс 6,7 хувийг эзэлж, бүдүүвтэр ноост хонины бүлэгт багтаж байна. Цаашид уг хонийг манай орны хангайн бүсэд нутгийн хонины мах, ноосны ашиг шимийг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах боломжтой.
.jpg)
.jpg)
-Манай улс хэчнээн төрлийн үүлдэр, омгийн мал үржүүлдэг вэ?
-Манай улс 50 шахам үүлдэр, омгийн мал үржүүлж байна. Хонины 20 гаруй үүлдэр, омог бий. Эдгээрийг мах, ноосон ашиг шимээр төрөлжүүлэн, үржүүлж байна. “Баянбулаг” омог нь мах, бүдүүвтэр ноосны чиглэлтэй хосолмол ашиг шимтэй, бэлчээрээр таргалах чадвар, тэсвэр хатуужил сайт гэдгээрээ онцлог.
-Та өмнө нь ямар төрлийн омогт судалгаа хийж байв. “Баянбулаг” омгийн хонийг шинжлэх ухааны ямар үндэслэлээр хөгжүүлэх боломжтой вэ?
-Би өмнө нь цагаан ямааны талаар олон төрлийн судалгаа хийсэн. Ямар ч малын талаар судалгаа хийхэд үржил селекцийн ажилтай уялдуулан хийвэл зохих үр дүнд хүрдэг. Тухайлбал, “Баянбулаг” омгийн хонинд хэд хэдэн удам бий болгож, удам дагуулан үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж үүлдрийн хэмжээнд хүргэх хэрэгтэй.


-“Баянбулаг” омгийн хонь ямар онцлогтой вэ. Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай юу?
-“Баянбулаг” омгийн хонь нь чийрэг бие цогцостой, галбирын согоггүй, ясжилт сайтай, товируу биетэй, голдуу хар толгойт, халзан цагаан зүстэй, хөл мөч, эвэр туруу сайн хөгжсөн, махлаг шинж сайтай, том дугуй, зузаан, өөхөн сүүлтэй, ширүүвтэр ноостой хонь юм. Хангайн нуруу, Отгонтэнгэр уул орчмын байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон тэсвэр хатуужилтай, хивсний үйлдвэрийн гол түүхий эд болох бүдүүвтэр ноостой. Мөн махлаг чанар сайтай, сүүл томтой энэ төрлийн хонь үржүүлэх нь мал үржүүлэгийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой юм. Баянбулаг сумын онцгой бренд болсон уг хонины махны химийн найрлага, тэжээллэг чанарыг тусгайлан судлах шаардлагатай. “МCS” группын мэргэжилтнүүд уг хонины махыг боловсруулж дэлхийн зах зээлд гаргах туршилт судалгаа хийхээр ажиллаж байгаа.
Нэгэн жишээ дурдахад, Баянхонгор аймгийн хэрэглэгчид Баянбулагаас ууцны мах худалдан авах эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөж байна. “Баянбулаг” омгийн хонь монгол орны бэлчээрийн соргог ургамлаар хооллож, эко органик, сувиллын чанартай бүтээгдэхүүн өгдөг учраас монгол хүний хэрэгцээнд гойд тохирно.
-Хөдөө аж ахуйн салбарт олон үүлдрийн хонь өсгөн, үржүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Хонийг ашиг шимийн олон чиглэлээр төрөлжүүлэн, үржүүлэх нь төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ач холбогдолтой.Түүнээс гадна хонины удмын сан сайжрах, биологийн олон янз байдал нэмэгдэх, генетикийн нөөц баяжих зэрэг сайн талтай. “Баянбулаг” омгийн хонь бэлчээрийн маллагааны нөхцөлд амт чанар сайтай арвин их мах, өөх, бүдүүвтэр ноос өгдөг давуу талтай хэдий ч манай орны бэлчээрийн малын нэгэн адил байгалийн эрсдэлд өртөх сул талтай. Өнөө жил ган, зуд хавсарсан байгалийн давагдашгүй гамшиг тохиолдох магадлалтай учир малчид малаа нядлаж цөөрүүлэх, эртнээс тэжээх арга хэмжээ авч байна.
.jpg)
.jpg)
-“Баянбулаг” омгийн хонинд хийсэн судалгааг хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байна вэ?
-Малын тоо толгойг өсгөн олшруулах, сайныг шилэн сонгож үржүүлэх, нөхөн үржлийг жолоодох асуудал нь үржлийн ажлын хүрээнд шийдэгддэг. Амьдын жин, биеийн хэмжээ, ашиг шимийн гарц, хэмжээг нэмэгдүүлэх асуудал нь хээлтэгч, хээлтүүлэгчийг оноолт тохируулалтын төлөвлөгөөний дагуу тодорхой зорилготой селекци явуулснаар хэрэгждэг. Иймээс малын ашиг шимийн судалгааг үндэслэн үржил, селекцийн цогц арга хэмжээ хэрэгжүүлснээр үр дүнд хүрэх болно. Үржил селекцийн арга хэмжээг бог малд цогцоор хэрэгжүүлэхэд багадаа 5-10 жил шаардагддаг.
-Цаашид ямар төрлийн омогт судалгаа хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай улс ”Ямаан сүргийн үржлийн ажлын стратеги төлөвлөгөө”-г саяхан боловсруулсан.“Монгол үүлдэр, омгийн ямааны стандарт”-ын төсөл боловсруулж байгаа. Цаашид Ламын гэгээний улаан тэмээний ашиг шим, аж ахуй, биологийн шинж чанарын талаар өргөн хүрээний судалгаа хийх бодолтой байна.
-Мал аж ахуйн төрөл зүйлийг шинэчлэх шаардлага бий юү?
-Монголчууд таван хошуу малаа бэлчээрээр маллаж, өсгөн үржүүлсэн баялаг уламжлалтай. Орчин үед хот суурин газрын хүний хэрэгцээг хангахын тулд сүү, махны үхэр, гахай, шувууны төрөлжсөн суурин аж ахуй эрхлэх боллоо. Гэсэн хэдий ч бэлчээрийн мал аж ахуй нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, эдийн засгийн тулгуур, экстортын эх үүсвэр, хүн амын амьжиргааны гол хэрэгсэл, малчин өрхийн орлогын эх булаг хэвээр байна. Иймд бэлчээрийн мал аж ахуйн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж, улам боловсронгуй болгон эрчимжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.
-Сүүлийн жилүүдэд ган, зудтай байна. Үүнээс шалтгаалан малд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Бэлчээрийн мал аж ахуй нь байгальд ээлтэй, нөхөн сэргээгдэх органик үйлдвэрлэл төдийгүй бага зардлаар сайн чанартай сувиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон давуу талтай. Гэвч мал хувьчлагдсан зах зээлийн нөхцөлд малчид илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг орлогоо арвижуулахын тулд малынхаа тоог хэт нэмэгдүүлснээр бэлчээрийн даац хэтэрч байна. Ган, зудтай хавсарах нь малын хэт их өсөлтийг байгаль өөрийнхөө хуулиар зохицуулж байна гэсэн үг. Иймд эрсдэл даах цомхон аж ахуй, шилмэл үүлдэр, омгийн малтай болох нь чухал.
| Доктор Ё.ДОРЖБАТ: “Баянбулаг” омгийн хонийг удам дагуулан үржүүлэх хэрэгтэй |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |