МХЕГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшинтэй Монгол Улсын барилга, байгууламжууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй талаар ярилцлаа.
-Монгол Улсад 130 мянга орчим барилга, байгууламж байдаг гэсэн тоо бий. Үүний хэдэн хувь нь нийслэлд байдаг вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 130 орчим мянган барилга байна. Орон нутагт 9000 орчим буюу 7.3, Улаанбаатар хотод 121000 орчим буюу 92.7 хувь нь байна. 17.6 хувь нь 1970 оноос өмнө, 37.6 хувь нь 1971-1990 онд, 32.4 нь 1991-2000, 12.4 хувь нь 2001 оноос хойш баригдсан барилга байгаа юм.
-Улаанбаатар хотод 121 мянган барилга байдаг. Газар хөдлөлтөд хэр тэсвэртэй вэ?
-Газар хөдлөлтийн мужлалаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 25 хувь нь зургаа болон түүнээс доош балл, 55.3 хувь нь 7-8 балл, 19.7 хувь есөөс дээш баллд байрлаж байгаа гэсэн үзүүлэлт бий. Улаанбаатар хот Монгол Улсын баруун хэсгийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс болон зүүн хэсгийн харьцангуй сул идэвхтэй бүс нутгийн заагт оршдог.
Шинэчлэгдсэн газар хөдлөлтийн мужлалын зураглалаар Улаанбаатар хот газар хөдлөлтийн бичил мужлалаар 6, 7, 8 баллын бүстэй. Нийслэлд ойрхон Хустай, Эмээлт, Гавьж, Гүнж зэрэг газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд байрладаг.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016-2020 онд барилга ашиглалт, тэдгээрийн хийц бүтэц нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хэрхэн хангаж байгаа төлөв байдалд улсын байцаагчийн 3820 дүгнэлтийг гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн. Эрсдэлтэй барилга байгууламжийн эзлэх хувь орон нутагт 1500 орчим, Улаанбаатарт 2500 орчим хувьтай байна. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 1970 оноос өмнө баригдсан барилгад хяналт хийсэн. Эдгээр барилга нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажлын зураг төсөлгүй, газар хөдлөлтийн эсрэг авах арга хэмжээ аваагүй баригдсан байдаг.
-Орон сууцнаас гадна сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагад хяналт хийсэн үү?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас системтэйгээр сургууль, цэцэрлэг, соёлын төв, үзвэр үйлчилгээний газруудад хяналт тавин ажиллаж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд 575 сургууль, 242 цэцэрлэг, 331 эмнэлэг, 4280 орон сууц, 1188 олон нийтийн барилга байна. Үүнээс Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 1970 оноос өмнө баригдсан барилга байгууламжуудад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хэрхэн хангаж буй эсэхэд үнэлгээ дүгнэлт гаргасан байдаг.

Олон нийтийн 525 барилгад хийгдсэн эрсдэлийн үнэлгээ дүгнэлтээр газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангаж байгаа 11, хүчитгэх шаардлагатай 43, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангахгүй 66 барилга бий гэсэн тоо гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2016-2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, соёл урлаг, үйлчилгээний барилгуудын судалгааг хүснэгтээр гарган, нийслэлийн Засаг дарга болон холбогдох яамдуудад албан тоот, хавсралтын хамт хүргүүлсэн байгаа.
-Хөдөө орон нутгийн барилга, байгууламжийг газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхэд шалгалт хийсэн үү?
-Одоогийн байдлаар Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Дархан-Уул, Увс, Говь-сүмбэр аймгийн 11 сумын 118 барилга хамруулан, үзлэг шалгалтын дүнг Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлд хүргүүлсэн.
| Т.ЭНХТҮВШИН: Нийт барилга, байгууламжийн 25 хувь нь зургаагаас доош баллд тэсвэргүй |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |