Сүмо бөхийн стандартад өндөр, жин нь тэнцэлгүй, багш нартаа “гологдож”, хилийн чанадад гэзэг самнаач болохоор бэлтгэгдэж байсан М.Даваажаргалыг өнөөгийн өндөрлөгт хүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй байсан биз. Японы сүмо бөхийн Эзэн хааны цомыг 45 удаа өргөж, Гиннесийн номонд бичигдэн үлдсэн түүний 45 удаа башёгийн түрүүгийн амжилтад сүмо бөхийн хэд хэдэн их аваргын амжилтыг нэмж, нийлүүлж байж л хүрэх. Бэлтгэлийн үеэр баруун өвдгөө гэмтээснээс хойш зургаан башё дараалан өнжсөн их аварга М.Даваажаргал өнгөрсөн зуны Нагоя башёд эргэн ирж, нэг ч уналгүй түрүүлж, дахин шинэ дээд амжилтыг тогтоож, дахин өөрийгөө баталсан. Гэвч хэн ч Нагоя башёг Хакүхо М.Даваажаргалыг сүүлчийн башё байна гэж бодоогүй биз ээ. Аавын хүү болгоны бүтээж чадахгүй түүхийг бүтээж, өөрийн “домогт” түүхээрээ амьдарсан Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн спортоосоо зодог тайлахаар болов.
Хакүхо М.Даваажаргал бидний сайн мэдэх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын наадмын мөнгөн медальт, домогт аварга Ж.Мөнхбат агсны отгон хүү. Гэсэн хэдий ч өөрийн амьдралын мөч бүрээ бөхтэй холбосон домогт Мөөеө аварга отгон хүүгээ бөхийн спортоор хичээллүүлэхийг хүсээгүй гэдэг.

Ж.Мөнхбат агсан М.Даваажаргалыг бага ахуй наснаас нь л Тэрэлж рүү бэлтгэл, бөхийн гал руу авч явдаг байжээ. Үргэлж отгон хүүгээ бөхчүүдтэй ойр байлгадаг байсан ч Мөөеө аварга М.Даваажаргалыг бөхөөр бус, сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг хөдөлгөөнтэй спортоор хичээллүүлэхийг зөвлөсөн аж. Харин бөхөд “нугасгүй” М.Даваажаргал 12 насандаа ааваасаа нууцаар чөлөөт бөхийн дугуйланд явж, тэмцээнд ч ороод амжиж. Тэр тэмцээндээ чамгүй амжилт үзүүлж, дөрөвдүгээр байр эзэлсэн гэдэг. Гэтэл Мөөеө аварга тэмцээн дундуур нь ирээд харж сууснаа түүнээс хойш чөлөөт бөхөөр хичээллэхийг нь болиулжээ.
Энэ талаар Ж.Мөнхбат агсан нэгэн ярилцлагадаа “Хүүгээ барилдаж чадах ч юм уу, үгүй ч юм уу” гэж боддог байлаа. Чадахгүй бол барилдуулаад дэмий. Зүрх нь үхнэ гэж бодож байсан” хэмээсэн юм.
.png)
Ж.Мөнхбат агсан өсөж том болтлоо өврөөс нь ч гарч чадаагүй байгаа хүүгээ арлын Япон орон руу явуулахаар болж. Япон яван явтлаа аав, ээжтэйгээ хамт унтдаг байсан хүүгээ эцэг, эх хоёр нь хоёр сарын хугацаанд гадаад оронд очиж, юм үзэж, нүд тайлаг гээд явуулсан гэдэг.
Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээ 4.55 диаметртэй “жижигхэн дайны талбар” бий. Тэр дэвжээн дээр нэг секундын ч алдаа гаргаж үл болох. Хэрэв алдвал “цавчуулна” гэсэн үг.
.jpg)
15 настай, 62 килограмм жинтэй Хакүхог Япон Улсын сүмогийн дэвжээнд очиход нь тоож, барилдах бөх бүү хэл багш ч олдоогүй гэнэ. Мэргэжлийн сүмо бөх 75 килограмм жинтэй, 173 см өндөртэй байх стандарттай байдаг аж. Тухайн үед өндөр нь хүрсэн ч жин нь хүрээгүй М.Даваажаргалыг сүмо бөхийн гэзэг самнадаг хүн болгохоор бэлтгэж байжээ. Эхэндээ хэн ч түүнд итгээгүй, бөх болж чадна гэж бодоогүй. Харин М.Даваажаргал “Домогт аваргын хүү барилдаж чадахгүй зугтаад очвол аав, ээжийнхээ царайг яаж харна” гэж бодож, өөрийгөө даван дийлэхээр хичээж байсан аж.
Хичээл, зүтгэл гаргаж, Хакүхо мэргэжлийн сүмо бөхийн тамирчин болсон ч, “Өдрийн гурван удаа гэрээ, эцэг, эхээ санаж, уйлдаг байсан” тухайгаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үеэрээ дурдсан байдаг.
.png)
Ж.Мөнхбат аварга “Мөөмнөөсөө гараагүй” 15 настай отгон хүүгээ “Арлын Японд очоод тэсэлгүй хоёрхон сар болоод буцаад ирнэ” гэж бодсон М.Даваажаргал Японыг зорьсон цагаасаа хойш хоёр жил хагасын дараа гэртээ ирсэн юм.
“Барилдаан болгоноо үзүүр, түрүүнд барилдаж байна гэж бодож байгаарай” хэмээсэн эцгийнхээ сургаалыг тээж, сүмо дэвжээнд эргэж, буцалтгүй гарсан М.Даваажаргал 18 насанд сүмогийн цол хүртэж, 22 насандаа 69 дэх их аварга нь болсон байдаг. Хакүхо М.Даваажаргал 2021 оны Харү башёгаас сүмогийн дэвжээнд зодоглож, 2006 онд анхны дээд зиндааны башёд түрүүлж, 2007 онд ёкозүна цол хүртсэн. Тэрбээр сүмо бөхийн замналаа 1105 удаа ялалт байгуулж, 232 удаа ялагдаж, 125 удаа өнжсөн дээд амжилтаар төгсгөж байгаа юм.
Их аварга Хакүхо М.Даваажаргал “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа “Хэрэв үнэхээр барилдахаа больё гээд больж чаддаг бол би маргааш ч гэсэн болимоор байна” хэмээсэн байдаг. Монголын нэрийг Зүүн Азид дуурсгаж, “Гүйж яваа морь шиг” явсан М.Даваажаргалыг Японы сүмо бөхийн холбооноос шахдаг байсан талаар нэр бүхий хэвлэлүүд мэдэгдсэн. Магадгүй М.Даваажаргалд цаанаас дарамт, шахалт ирж эхлэх үеэс л түүнээс бэртэл, гэмтэл салахаасаа больсон.
.png)
Баруун гарын булчингийн шөрмөс нь тасарч, зүүн хөлийн хуруу нь хугарч, баруун өвдөг нь бэртсэн байдаг. Бэртэл, гэмтлээс салалгүй явсаар М.Даваажаргал зургаан башё дараалж өнжсөн. Бөхийн спорттой нөхөрлөж, бөхөөр амьдралаа зогооно гэдэг үнэхээр хэцүү. Ялангуяа харийн оронд, харийн орны үндэсний бөхийг нь эзэгнэж, дээд амжилтуудыг нь шинэчлэн тогтоох бүр ч хэцүү. Энэ бүрд Хакүхо М.Даваажаргалыг магад үзэгчдийн мэдэхгүй маш их зовлон тойрч байсан байж мэдэх. Гэсэн ч Хакүхо өөрийн туулсан, туулж яваа жаргал, зовлонгийнхоо талаар “Би бусдын л адил зовж үзсэн. Гэхдээ миний зовлон аавынхтай харьцуулахад багадна шүү дээ” гэсэн юм. Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн онд баруун өвдгөндөө мэс засал хийлгэсэн. Түүнээс хойш Харү башёд мэс засал хийлгэсэн бэртлээ сэдгээж, 45 дахь түрүүгээ хүртсэн Нагоя башёд бэртэлтэй зодоглосон юм. Баруун өвдөгнийх нь бэртэл бүрэн гүйцэт эдгээгүй нь түүнийг зодог тайлахад хүргэсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ.
Энэ олон жилийн турш үзэгч олондоо гайхалтай түүхийг бүтээж харуулсанд баярлалаа, домогт аварга М.Даваажаргал аа.
| Бүтээсэн бүхэнд чинь баярлалаа, домогт аварга М.Даваажаргал аа |
|
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |