“Токио-2020” олимп болоход нэг хоногийн хугацаа үлдлээ. Монгол Улсыг төлөөлж, ээлжит зуны олимпод оролцох баг, тамирчид Токиог зорьсон. Зуны олимп тохиож байгаатай холбоотойгоор Барселоны олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн боксын спортын ууган тамирчдын нэг Н.Баярсайханыг “Энэ цагийн эзэд” буландаа урьж, оролцуулсан юм. “Нийгмийн шилжилтийн хүнд үед олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн минь ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон” хэмээн ярьсан түүний ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.
-Сайн байна уу. “Токио-2020” олимпын наадмын нээлт болоход нэг хоног үлджээ. Эхлэх өдрийг нь тэсэн ядан хүлээж сууна уу?
-Сайн байна уу. Тэгэлгүй яах вэ, Монголын баг тамирчдаа дэмжиж, дээлийн захаа мушгихаар олимпын наадмыг хоног тоолон хүлээж сууна. Би бас ОХУ-ын баг тамирчдыг дэмждэг. Яагаад вэ гэвэл биднийг хүүхэд байхад оросууд л бокс, чөлөөт бөхийг зааж, сургаж, суурийг нь тавьж өгсөн болохоор тэдэндээ элэгтэй байдаг юм.
-Та 1992 оны Барселоны олимпоос хүрэл медаль хүртсэн, олимпын медальтай ууган тамирчдын нэг. Анх олимпын наадамд оролцох эрх авахад ямар санагдаж байсан бэ?
-Тухайн үед би 27 настай байлаа. Миний хувьд олимпод оролцох эхний бөгөөд сүүлчийн боломж байсан юм. Тийм ч учраас бага зэрэг айдастай, “Энэ олимпоос л медаль авах ёстой” гэж их хичээсэн дээ.
-Тухайн үеийн олимпын наадамд оролцохдоо өөртөө их итгэлтэй, хүчтэй байх шиг харагдсан?
-1988 оны Сөүлийн олимпод боксын тамирчид нэгнийгээ накаутад оруулах, хүчтэй цохиж, бэртээх асуудлууд их гарч, боксыг олимпын төрлөөс хасна, хасахгүй гэх маргаан өрнөж эхэлсэн юм. Тэгээд Олон улсын боксын холбоо Олимпын хороотой дүрмээ өөрчлөхөөр зөвшилцөж, олимпын нэг төрөл хэвээр үлдээсэн. Миний хувьд тэр олимпод медаль авах өндөр магадлалтай тамирчдын тоонд дээгүүр эрэмбэлэгдэж байсан. Ард түмэн минь ч их итгэл хүлээлгэж мордуулсан даа.
Олимпод оролцож байгаа тамирчдаас би айх биш тэд надаас айж байлаа
Гэхдээ тухайн үед манай улсын нийгэм, цаг үе хүнд, тамирчид хүнд нөхцөлд бэлтгэлээ хийж, олимпод оролцсон. Тухайлбал, хэвлэл мэдээллийн салбар гэхэд л бусад орнууд мэдээллээ тухай бүрд нь нийтлээд, ОХУ мэдээгээр гаргаж байхад манай улс мэдээллээ үргэлж хоцорч гаргадаг. Манай Монголд олимпын уур амьсгал бараг байхгүй байлаа. Тэр олимпоос манай буудлагын тамирчин Д.Мөнхбаяр хүрэл медаль авч, бид хоёр зах зээлийн хүнд үед эх орныхоо тугийг олимпын тэнгэрт мандуулж явсан юм шүү дээ. Түүх болж үлдсэн энэ амжилтаараа үргэлж бахархаж явдаг. Би олимпын наадамд оролцож ирээд зодог тайлсан л даа. Тэгээд тооцоод үзэхээр тэр хугацаанд таван тонн хөлс гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл таван тонн хөлсний хүчинд олимпын хүрэл медалийг эх орондоо авч ирсэн.
-Барселоны олимпын хүрэл медаль хүртэж, монголын тугийг мандуулж байсан үеийн сэтгэл хөдлөлөө одоо ч санадаг болов уу?
-Би сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргаад байдаггүй. Яллаа гэж онгироод, ялагдлаа гэж гутраад байдаггүй юм. Барселонагийн олимпод ялах гэж ялсан болохоор төдийлөн хөөрч, догдлоогүй. Болох ёстой юм болдгоороо л болсон.
-Манай улс олимпын медаль авсан тамирчдаа өндрөөр үнэлж, урамшуулдаг. Таныг медаль авах үед тэгж үнэлж байв уу?
-Сүүлчийн жилүүдэд л олимпын медальтай тамирчдаа үнэлж эхэлсэн. Аливаа зүйл үнэнээрээ сайхан. Миний үед улс орон ядуу байлаа. Шагнал урамшуулал ч хомс байсан. Олимпоос ирэхэд манай боксын холбооноос ганц тэмээний ноосон бүтээлэг өгч байлаа. Тэр л миний шагнал шүү дээ. Одоо бол нутгийн зөвлөл, ах дүү, хамаатан садан, төр засаг гээд сайн дэмжиж, сайн шагнадаг болсон.
Таван тонн хөлсний хүчинд олимпын хүрэл медалийг эх орондоо авч ирсэн
-Багшийнхаа тухай ярьж өгөхгүй юү?
-Манай н.Батбаяр багш 1978 оны дэлхийн аварга, 1980, 1988, 1992 оны олимпод баг тамирчдаа дасгалжуулж, оруулж байлаа. Барселонагийн олимпод оролцохоор бэлтгэлээ хийж байх үед багш намайг “1980 оны олимпод Танзаны тамирчдад манай баг хожигдож байсан. Тамирчдынхаа хариуг хоёулаа яаж ийгээд авна. Энэ нөхдүүдийг будаа болгоно” гэж хүч өгч, сэтгэлзүйгээр дэмжсэн юм.
-Энэ жилийн олимпын наадамд оролцож байгаа боксын тамирчдын өнгө ямархуу байна вэ. Хэнд илүү найдлага тавьж байна?
-Энэ жилийн олимпын наадам их хүнд болно. Манай нийт баг тамирчид 2-3 медальтай л ирэх болов уу. Манай боксын гурван тамирчин эрхээ авсан. Сугалаа хэрхэн таарч, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэнээс л медаль авах эсэх нь шалтгаална шүү дээ. Шударгаар хэлэхэд найдлага тавьж байгаа тамирчин одоогоор алга. Найдлага тавихад ч эртэднэ. Хамгийн гол нь сугалаа яаж таарахаар байна гэдгээс их зүйл шалтгаална шүү дээ. Би ганц бокс ярьмааргүй байна. Монголчууд нийт хэдэн медаль авах вэ гэж ярих нь чухал. Зарим хүмүүс “Токиогийн олимпод Монголоос олон хүн оролцож байна. Олон медаль авах байх” гэж ярьж байна. Гэтэл тийм биш шүү дээ. Тамирчин хүний хувьд харахад их хэцүү л олимп болох төлөвтэй байна даа. Гэхдээ олимп эхлээгүй байхад түрүүлж муу ёрломооргүй байна.
| Н.БАЯРСАЙХАН: Миний авч ирсэн олимпын медаль монголчуудын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон |
|
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |