Хариуцлагатай, хүндтэй мөрдөгчийн албанд 10 дахь жилдээ ажиллаж буй энэ эгэл албан хаагчийг Амгалангийн Манлайбаяр гэдэг. Тэрбээр нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч. Түүнийг “Энэ цагийн эзэд” буландаа онцлохын учир тэрбээр “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээний шилдгээр шалгараад удаагүй байгаа билээ.
-Улаанбаатар хотод шилжиж ирээд нэг жил болж байгаа юм билээ. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Хууль сахиулахын их сургуулийг цагдаагийн байгууллагын эрх зүйч мэргэжлээр 2011 төгсөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт анх томилогдож байлаа. Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр орон нутагт есөн жил ажиллаад, өнгөрсөн жилээс Улаанбаатар хот руу шилжиж ирсэн. Мөрдөн байцаах алба хүнддээ ордог. Эрүүлийн хууль, хуулийг хэлбэртэлгүй сахих ёстой. Цаана нь хүний эрх хөндөгддөг учраас чухал, хариуцлагатай албандаа ажиллаж байгаадаа баяртай байдаг юм.
-Хүнд, хэцүү албанд шантрахгүй ажиллах шалтгаан нь юу байдаг юм бэ?
-Манай хамаатны ах хурандаа цолтой, мөрдөгч байсан юм. Жаахан байхдаа тэднийд байнга очдог, малгайг нь өмсөөд их гүйдэг байлаа. Тэндээс л би мөрдөгч болох хүсэл мөрөөдлөө олж авсан. Хүсэж, мөрөөдсөн албандаа шалгалт өгөөд тэнцэж, суралцсан даа. Тэрнээс хойш өргөсөн тангарагтаа үнэнч, хийж байгаа ажлаасаа эрч хүч авч, шантрахгүй ажиллаж байна.
-Хамгийн анх ямар хэрэг дээр ажиллаж байв. Илрүүлж байсан томоохон хэргүүдээсээ дурдахгүй юу?
-Анх Хэнтий аймагт томилогдож очиход Бор-Өндөр сумын цагдаагийн тасаг руу “Орны хүн очтол хоёр сар ажиллаж бай. Орон тоо нь бүрдэхээр аймгийн төв рүү татна” гэдэг тушаал авсан. Хоёр сар болно гэсэн хүн чинь тэндээ эхнэртэйгээ танилцаад, хоёр жил ажиллаж, амьдарсан. Тэр үед анх Бор-Өндөр сумын мал худалдаж авдаг ченжийг бүлэг этгээд дээрэмдсэн хэрэг гарсан. Тодруулбал, тэр ченжийн байрных нь цонхоор ороод, хоолойг нь боогоод, их хэмжээний мөнгийг нь аваад зугтаачихсан хэрэг гарсан. Тасгийнхаа хэдийг удирдаад, 72 цагийн дотор сэжигтнүүдийг баривчилж, хэргийг шуурхай шийдүүлж байлаа.
Тэр миний хувьд хамгийн их урам өгсөн ажлын минь үр дүн. Мөн түүний дараа Сүхбаатар аймаг руу томилогдож очсон. Удаагүй байтал Шинжлэх ухааны Академийн археологийн хүрээлэнгийн судлаачид болон судалгаа хийж байсан хүмүүс рүү нутгийн иргэд буудаж, гэм хэрэгтэн мотоциклтойгоо зугтаасан хэрэг гарсан юм. Гэмт хэрэгтнийг баривчлахын тулд зуны халуун наранд таван километр орчим явган гүйж байж нэг мөр олсон. Тухайн үед малчид мотоцикл их унадаг байсан учраас мөр нь бүгд адилхан. Гэхдээ тэр хүнийх арай өөр буюу тийм ч элбэг биш орос мотоцикл байсан болохоор мөр нь олдсон хэрэг. Тэгж эрэн хайх хүрээг багасгаж, гэмт хэрэгтнийг баривчилж байлаа.
-Шилдэг мөрдөгчийн тэмцээнд олон удаа оролцож байв уу?
-Мөрдөн байцаах албаны 70 жилийн ойгоор нэг удаа оролцож байсан. Ойн баярын цогцолбор тэмцээнд оролцож, 88 алба хаагчаас X байрт шалгарч байсан. Дөрвөн жилийн дараа дахин оролцож тэргүүн байр эзэллээ. “Шилдэг мөрдөгч тэмцээн” 1993 оноос хойш болж байгаа. Энэ жил хүчний хамгийн олон алба хаагч оролцсон гэдгээрээ онцлог байлаа. Миний хувьд хөдөө төрж өссөн болохоор мотоцикл, морь унахад бэрхшээл гараагүй. Мөн гадаад хэл, онолын шалгалтуудаа жигд сайн өгсөн болохоор амжилттай оролцлоо. Тэмцээний үед өөртөө итгэлтэй байсан.
-2020 оны Монгол Улсын шилдэг мөрдөгч болсны дараа хэнд хамгийн түрүүнд хэлмээр санагддаг юм байна?
-Миний хувьд, ээж, эхнэр рүүгээ залгаж хэлсэн. Дараа нь тасгийн хамт олон, удирдлага, мөн Сүхбаатар аймагт ажиллах хугацаанд минь мөрдөнгийн тасгийн удирдлагаар ажиллаж байсан дэд хурандаа н.Ганхуяг дарга руу залгаж илтгэсэн. Намайг өдий зэрэгтэй хүрэхэд хамгийн том тус хүргэж, олон ч зүйлийг зааж сургасан хүн минь юм.
-Мөрдөгчийн хамгийн сайхан цаг хугацаа хэрэг илрүүлэхэд байдаг байх. Харин хамгийн хэцүү нь гэмгүй иргэд хохирч, гэмт хэрэгтэн зугтах байдаг болов уу?
-Хэдэн арван хоног хэргийн араас явж, машинд хоноглож, гэмт хэрэгтнийг хөөх сэжүүр хайж явахдаа “Ямар ч байсан хэргээ илрүүлээд харина” гэж боддог. Бүх зүйлийг бүтээчихээд харьж явах шиг жаргал байхгүй. Харин бага насны хүүхэд хүчирхийлэх, өндөр настан, хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйгээр нь далимдуулж дээрэмдэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг залилах хэрэг гарахаар мөрдөгч хүнийхээ хувьд эмзэглэж явдаг. Хүмүүст хүнийг өрөвдөх сэтгэлтэй байгаасай гэж боддог.
-Мөрдөн байцаах албыг цөөн үгээр илэрхийлбэл?
-Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хохирсон эрх ашгийг сэргээж өгөх, хууль зөрчсөн хүнийг ял завшуулахгүйгээр шийдвэрлүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг алба гэж болно. Харин мөрдөгч хүн хүн чанартай, сэтгэлтэй, зүтгэлтэй байх хэрэгтэй.
| Шилдэг мөрдөгч А.Манлайбаяр: Гэмт хэрэгтэн зугтаасан газраас таван километр орчим ганцаараа явган гүйж байж мөр олж, хэрэг илрүүлж байлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |