Түүнийг Буриадын Болдбаатар гэдэг. Өдгөө 55 настай тэрбээр Говь-Алтай аймгийн Алтай сумаас гүйлтийн гараагаа эхлүүлжээ. Энэ жилийн гүйлт нь түүний хувийн амжилтаа эвдсэн холын гүйлт юм. Тэрбээр, өнгөрсөн жил 1040 километр олон өдрийн гүйлт хийсэн бол энэ жил 1300 километр гүйхээр төлөвлөжээ. Тэсвэр хатуужлийн тууль болсон түүнтэй ярилцлаа.
-Аян замдаа сайн явж байна уу. Хэзээ гүйлтээ эхэлж, хэд дэх өдрөө гүйж байна вэ?
-Өлзийтэй сайхан явна аа. Өнгөрсөн сарын 15-нд Говь-Алтай аймгийн Алтай сумаас гараагаа эхлүүлсэн. Улаанбаатар хот хүртэл нийтдээ 1300 орчим километр замыг олон өдрийн гүйлтээр туулах зорилготой гарсан. Одоогоор 20 дахь өдрөө гүйж, 1000 километр гаруй зам тууллаа. Өнөөдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд амарч байна. Улаанбаатар ороход 200 километр орчим зай үлдлээ дээ.
-Нэг өдөрт хэчнээн километр гүйж байгаа вэ, ядарч байна уу?
-Ах нь одоо нас сүүдэр 55-тай. Өнгөрсөн жил 54 насандаа Монгол Улсад Прокурорын байгууллага үүссэний 90 жилийн ойд зориулж 1040 километр гүйсэн юм. Энэ жил Говь-Алтай аймгийн Алтай хотоос Завхан, Архангай, Өвөрхангайгаар дайраад 1300 километр гүйхээр шийдсэн. Одоогоор айхтар ядарч, зүдэрсэн зүйл алга. Хөөгдөж, туугдсан амьтан шиг гүйхгүй шүү дээ. Өглөөний 9-12 цаг, үдээс хойш 16-19 цаг хүртэл гүйнэ. Анх гарахдаа өдөрт 60 орчим километр гүйж байсан. Одоо Улаанбаатар орох дөхсөн болохоор өдөрт дунджаар 45 километр гаруй зам туулж байна. Энэ сарын 10-н гэхэд хот руу орохоор төлөвлөсөн.
-Ер нь яагаад заавал хол зам, олон өдрийн гүйлтийг сонгов. Та зорилгодоо хүрч чадаж байгаа юу?
-“Монголчууд маань дэлхийн нийтийг цочроож буй цар тахал буюу “Ковид 19” өвчнийг эв найрамдалтай, хариуцлагатай байж даван туулъя, ковидгүй зуныг бүтээе” гэсэн уриан дор гүйж байна. Мөн эх дэлхийгээ хайрлая гэдэг санааг ч хэлэхийг хүссэн. Залуучуудыгаа уриалаад, зорилгоо биелүүлж л явна.

-Эх нутгийнхаа энгүй уудамд гүйж байхад олон зүйл бодогдоно биз?
Өнгөрсөн жил гүйхдээ би ээждээ амалсан амлалтаа биелүүлэх гэж гүйсэн. Харин энэ жил аавынхаа ачийг хариулах гэж гүйж байгаа.
Аав маань 88 настай, сайхан хүн бий.
-Таныг өнгөрсөн жил 1040 км гүйгээд ирж байхад аав чинь их баярласан байх. Хүүгээ гүйж эхлэхэд болон барианд орж ирэхэд юу гэж хэлж байв?
-Намайг гүйж чадах үгүйг аав маань хараад л мэднэ. Миний бие болон сэтгэл санааны байдлыг маш гярхай ажиглана. Өнгөрсөн жил гүйж эхлэхээс өмнө миний биеийн байдлыг долоон хоног ажиглаж байгаад “За болсон байна. Миний хүү чадах юм байна” гэсэн. Алтай хотоос 20 километр гаруй газар машинтай дагаж байсан аав “За миний хүү чадах юм байна аа. Баянхонгор өнгөрчихвөл л хото орлоо гэж бод” хэмээн хэлж байсан.
-Энэ жилийн болон өнгөрсөн оны гүйлтийн хугацаанд цаг агаар ямар байв, бороо уснаас болж саатсан тохиолдол бий юу?
-Өнгөрсөн жил салхи шуургатай, Урд буюу говийн ихэнх нутгаар гандуу байсан. Энэ удаа хангай нутгаар гүйж байгаа. Салхи, шороо бага зуншлага сайхан байна. Өнөөдрийг хүртэл гурван өдөр л бороон дундуур гүйсэн. Бусад үед сайхан нартай, тогтуухан байлаа. Нутгаасаа гарсанаас хойш Ганцын, Солонготын, Загастайн, Цагаан гээд ар халхын дөрвөн том давааг давлаа даа.
-Энэ олон өдөр таны хоол цай, амралтыг тааруулж яваа багийн бүрэлдэхүүнд тань ямар хүмүүс байгаа вэ?
-Нэг цэргийн ангид хамт алба хаасан найз маань жолоочоор явж байгаа. буудлагын спортын мастер Ц.Жадамба гэдэг хүн бий. Мөн хөнгөн атлетикийн спортын мастер, багш, дасгалжуулагч миний төрсөн дүү Б.Батбаатар хамт яваа. Энэ хоёр маань л миний амралт, эрүүл аюулгүй байдлыг хангаж, урам зориг өгөн ажиллаж байна.

-Гүйлтийн давуу тал нь юу байдаг вэ, хүний биед ямар нөлөөтэй вэ?
-Нэн тэргүүнд хүн эрүүл байх ёстой. Үүний тулд хөдөлгөөний эрүүл мэндээ хамгаалах нь чухал. Олон өдрийн гүйлтэнд гарахад байгалийн сүр хүчийг бишрэх, эх орныхоо гоо үзэсгэлэн, мөн чанарыг ойлгох давуу талтай. Монгол улсынхаа олон аймаг, сумдын үзэсгэлэнт газар хонож, өнжөөд явна гэдэг нь маш том дурсамж бүтээж буй хэрэг юм. Дуртай газраа хонож, хүссэн үедээ гүйх эрч чөлөөтэй байгаа даа л талархадаг.
Үүнээс гадна монгол хүний мөс чанар, зочломтгой зан хувираагүй гэдгийг өөрийн биеэр мэдрэх хамгийн сайхан байдаг. Жишээлбэл, гүйж явахад нутгийн малчид тосч уулзааад айраг цагаа, ааруул идээнээсээ өгнө.
Аялалын замд яваа хүмүүс ус, ундаагаар дайлах зэрэг аугаа сайхан зан чанарыг өдөр бүр мэдэрдэг. Нэгийгээ дэмжсэн, биеэндээ уран хайрласан тэр харилцааг өдөр бүр, алхам тутамдаа мэдэрхэд үнэхээр сайхан байдаг.
-Энгийн тайван цаг, цар тахлын хорионы цагт гүйх хоёр ямар ялгаа их байна уу?
-Өнгөрсөн жил гүйж байхад манай улс дотооддоо халдвар алдаагүй, гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн хэдхэн тохиолдол бүртггэдсэн байсан. Мөн л өндөржүүлсэн бэлэн байдлын үед гүйсэн. Ний, нуугүй хэлэхэд “Олон өдрөөр гүйж байхад халдвар авчих вий, өвдөх вий” гэдэг айдас түгшүүртэй байсан шүү. Одоо бол дайрсан аймаг, сум бүрт хөл хорио тогтоочихсон байгаа. Тйимээс бид аливаа суурин газар зогсохгүй шууд л өнгөрч гараад байгаа. Дэлгүүр ч орж чадахгүй шууд цааш нь явж байна.
-Хөнгөн атлетикаар олон жил хичээллэсэн байх. Ямар амжилт гаргаж байв ?
-Миний аав нутаг, усандаа “Гүйдэг Буриад” гэдэг нэртэй хүн. Аавыгаа дагаж энэ спортод хөл тавьсан. Тэртээ 1979 онд би 13, дүү маань 10 настайдаа гүйж эхэлсэн дээ. Хамгийн анх 1980 Бүгд Найрамдах Монгол Ард Улсан аварга шалгаруулах гүйлтийн тэмцээнд орж байсан санагдана. Энэ хугацаанд аймаг, бүс, улс, олон улсын чанартай олон тэмцээнд орж амжилт үзүүлсэн. Япон Улсад зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр удаа тусгай байр, нэг мөнгөн медаль хүртэж байлаа. Улсын аваргын алт, мөнгө, хүрэл гээд амжилтаа тоолбол өнөөдөр барагдахгүй арвин байна.
-Удахгүй Улаанбаатарт ирж, олон өдрийн гүйлтээ өндөрлүүлэх нь. Дахиж гүйх үү?
-Наад асуултыг чинь л хүмүүс их асуудаг юм. “Та нас өндөр боллоо одоо гүйхгүй биздээ”, “Ирэх жил явах замаа илүү хол болгож дахин гүйх үү” гээд л асууна. Хамгийн гайхалтай нь юу гээч, хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Надад дахиад гурван жил ч гүйчих боломж байна.
.jpg)
| Б.БОЛДБААТАР: Аавынхаа ачийг хариулах гэж 1300 километр гүйж байна |
|
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |