• Өнөөдөр 2025-02-06

Токиогийн олимпыг зорих чөлөөт бөхийн тамирчдыг баталлаа

2021-05-24,   656

Монголын чөлөөт бөхийн холбооны  дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгожээ.
Хурлаар 2019 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдлээ. Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.
 
Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
65 кг: Төмөр-Очирын Тулга
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
53 кг: Бат-Очирын Болортуяа
57 кг: Болдсайханы Хонгорзул
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
68 кг: Соронзонболын Батцэцэг
76 кг: Очирбатын Бурмаа

Токиогийн олимпыг зорих чөлөөт бөхийн тамирчдыг баталлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188