• Өнөөдөр 2026-10-09

Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ

    Монголын чөлөөт бөхийн холбооноос санаачлан 2024 оноос уламжлал болгон зохион байгуулж буй “U9”, “U11”, “U13” насны ангиллын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 32 байгууллагын 900 гаруй тамирчин оролцож байгаа нь тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйн илрэл юм.

   Монголын чөлөөт бөхийн түүхэнд улсын аварга шалгаруулах хэмжээний томоохон тэмцээн анх удаа сумын төвд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Энэ нь чөлөөт бөхийг орон нутагт хөгжүүлэх, хүүхэд багачуудыг спортоор хичээллэхэд уриалан дуудах, ирээдүйн шилдэг тамирчдыг төрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, XX зууны манлай тамирчин З.Ойдов тэргүүтэй хүндэт зочид оролцож, нийт тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

 


 

 


Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188