Прокурорын байгууллагаас сүүлийн таван жилийн байдлаар байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 327 гэмт хэрэгт хяналт тавьсан. Энэ төрлийн гэмт хэрэг газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт зэргээс шалтгаалаад Сэлэнгэ, Дорнод, Булган, Завхан аймагт зонхилон үйлдэгдэж байна.
“Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Түвшинтөгстэй байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, хуулийн зохицуулалтын талаар ярилцлаа.
- Завхан аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийг сүүлийн гурван жилийн байдлаар судалсан байна. Судалгаагаар ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ?
- Газар нутгийн онцлогоосоо шалтгаалаад Завхан аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод болон байгалийн ургамлыг бэлтгэх гэмт хэргүүд зонхилон үйлдэгддэг бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг нийт гэмт хэргийн 87 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргүүд Тосонцэнгэл, Завханмандал, Их-Уул зэрэг суманд түлхүү үйлдэгдсэн байна.
Аймгийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй холбоотой 47 хэрэгт хяналт тавьсан.
Үүнээс хууль бусаар мод бэлтгэх 33, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх найм, хууль бусаар ан агнах тав, хууль бусаар ашигт малтмал ашиглах нэг хэрэг бүртгэгдэн шалгагдсан.
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэчнээн хүнд, ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн бэ?
- Тус прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 61 хүнд холбогдох 42 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Шүүхээс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 19 хүнд торгох, 3 хүнд зорчих эрхийг хязгаарлах, нэг хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Мөн 38 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, прокурорын саналыг үндэслэн 21 хүнд тэнссэн хугацаандаа хууль бусаар мод бэлтгэсэн ойн бүсэд 100 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хоёр хүнд гэм хорыг арилгах үүрэг хүлээлгэсэн нь хариуцлагын хувьд оновчтой ял шийтгэл болж чадсан гэж үзэж байна.
Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс хууль бусаар ашигт малтмал хайх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн нэг хэргийн хоёр шүүгдэгчид ял оногдуулсан нь тус аймагт энэ төрлийн гэмт хэргийн “бэлтгэх” үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэсэн анхны тохиолдол болсон.
- Завхан аймгийн нутаг дэвсгэрт байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг зонхилон үйлдэгддэг юм байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөл юу байна вэ?
- Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ургамлыг түүх, бэлтгэхийг Эрүүгийн хуулиар хориглодог. Гэвч байгалийн ховор ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байгаа нь хүрээлэн байгаа орчинд сөрөг үр дагавар учруулж байна.
Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг нь улирлын чанартай буюу 4-10 дугаар сард зонхилон үйлдэгдэж байна. Тэр дундаа нэн ховор ургамлын жагсаалтад багтсан хонин арцыг хууль бусаар түүж, бэлтгэх тохиолдол их гарч байна. Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрханы арц нь нэн ховор ургамал юм.
Эрт дээр үеэс арцыг ахуйн хэрэгцээндээ өргөнөөр ашигласаар ирсэн. Гэтэл иргэд хонин арцыг ашиг олох, бусдад худалдаалах зорилгоор зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр түүж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болж байна. Нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зохицуулалттай.
- Энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага ямар байдаг вэ?
- Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийг хэлнэ. Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 5.4 саяаас 27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай.
Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахаас гадна хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг Байгаль орчны тухай хуульд зааснаар тав дахин нэмэгдүүлж төлүүлдэг.
- Хонин арцыг түүж, бэлтгэсэн хэчнээн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн бэ?
Прокуророос сүүлийн гурван жилийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх буюу зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн найман хүнд холбогдох найман хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн.
Дээрх хэргийн улмаас нийт 1086 кг арц бэлтгэснийг хураан авч, ургамлын аймагт учирсан 781.4 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргуулсан.
Сэрэмжлүүлэг болгох зорилгоор нэг хэргийн тухайд тайлбарлавал, нэр бүхий иргэн 15 шуудай хонин арц түүж бэлтгэн, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэрэгт шүүхээс тухайн хүнд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хонин арцны экологи эдийн засгийн үнэлгээ болох 30.6 сая төгрөгийг тав дахин нэмэгдүүлж, ургамлын аймагт учирсан хохиролд 153.2 сая төгрөгийг гаргуулж, мөн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Завхан аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?
- Аймгийн прокурорын газраас зонхилон үйлдэгдэж байгаа хууль бусаар мод болон байгалийн ургамлыг түүж бэлтгэх гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байгаа сумдын удирдах албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах тухай прокурорын мэдэгдлийг хүргүүлсэн.
Цаашид тус прокурорын газраас ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь иргэдийн эрүүл мэнд болон төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлж, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Мөн иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчноо хайрлаж, хамгаалах зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор яриа таниулга хийж, мэдээлэл хүргэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж заасан байдаг. Тиймээс хүн бүр хүрээлэн байгаа орчинтойгоо зөв зохистой харьцаж, ховор ургамал, ан амьтны хамгаалахыг уриалж байна.
| ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН |
|
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |