• Өнөөдөр 2026-10-09

Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана

     Азербайжан Улсын Баку хотод жүдо бөхийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4-10-ны өдрүүдэд явагдаж байна. ДАШТ өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдана. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -78 кг, эрэгтэйчүүдийн -100 кг-ын жингийн барилдаанууд болох юм. Манай улсаас эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд бөх барилдахгүй. Харин эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Баярцэнгэлийн Хүдэрчулуун барилдана.

   Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Piotr KUCZERA-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал хоёрдугаар тойрогт Молдавын Vadim GHIMBOVSCHI, Косовогийн Shpati ZEKAJ нарын хэн ялсантай барилдах юм. Одоогийн байдлаар Монголын баг, тамирчид нэг хүрэл медаль, гурван тавдугаар байр, нэг долдугаар байрын амжилтаар 93 улсаас багийн дүнгээр 13-р байрт явна.


 

 


Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188